Нийгэм мэдээ

"Аавтай гэр бүл л жаргадаг" гэсэн "Юнивишн"-ий сурталчилгаа шүүмжлүүлэв

Монголдоо анхдагч гуравласан үйлчилгээг дэлхийн стандартаар нэвтрүүлсэн томоохон байгууллага болох "Юнител"-ийн харьяа "Юнивишн" компанийн хүний эрхийн мэдрэмжгүй маркетинг цахим орчинд нийтлэгдэж, олны дургүйцлийг хүргээд байна.

Тухайлбал,

"Аав ажлаа тараад ирэхэд Аз жаргалтай гэр бүл утгаараа биелдэг" гэх үгтэй сурталчилгааны самбар нийслэл хотод байршжээ.

Энэ сурталчилгааны самбарыг харсан аавыгаа алдчихсан, аавгүй өсчихсөн аз жаргалгүй хэчнээн хүний сэтгэл эмзэглэж байгаа бол гэж сошиал хэрэглэгчид шүүмжилж байгаа юм.

Тэдний зарим нь "Аз жаргалын хэмжүүр хүн бүрд харилцан адилгүй байдаг. Гэхдээ "Юнивишн" компани хүний эрхийн мэдрэмжгүй байдлаар аз жаргалын хэмжигдэхүүнийг гаргаж ирэв үү. Аль эсвэл аав байдаг айлууд тэдний зорилтот зах зээл байв уу" хэмээцгээж байна.

Сүүлийн үед багш нарыг сурагчдад ээж, аавынхаа тухай зохион бичлэг бичих даалгавар өгөхийг ч учир дутагдалтай гэж үзэх болсон. Учир нь хүүхэд бүр, гэр бүл бүрд аав байхгүй. Харин аавтай байснаар л, аав нь ирснээр л тэр гэр бүлд аз жаргал ирдэг гэсэн утга бүхий дээрх сурталчилгааны самбар магадгүй хагас өнчин хүүхдүүдэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүнд тусаж буй.

Энэ ч утгаар олон нийт "Юнивишн" компаниас хүний эрхийн мэдрэмж шаардаж байна. Учир нь тус компани бол Монголдоо хамгийн орчин үеийн бөгөөд шинэлэг, өргөн хүрээний, дэвшилтэт хувийн хэвшлүүдийн нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2023 17:23

Ээжийн зураг оруулсан бол ээжгүй хүмүүс яах юм? Хүүхдийн зураг оруулб�##� хүүхэд тогтдоггүй хосууд яах юм? гээд муулах өнцөг мундахгүй дээ

Зочин
Зочин
12 сар 6, 2023 19:50
Reply to  Зочин

Нөхөргүй ганц бие амьдр�##�аа авч буй хүүхнүүд бас яах вэ? Гээд

Ахмад настан
Ахмад настан
12 сар 6, 2023 18:22
Reply to  Зочин

Яг үнэн.

хүннү
хүннү
12 сар 6, 2023 20:59

Ийм суртчилгаа байж болохгүй. Зөвхөн аавтай гэр бүлд үйлчилгээ үзүүлэх зорилготой бол түүнийгээ шууд илэрхийлээд, аавгүй айлуудаас юнивишн үйлчилгээгээ зогсоож болно. Заав�##� танайхаар үйлчлүүлэх �##�багүй. Тэгээд ч танай үйлчилгээ “бэст” биш, байнга л хэл ам дагуулж хэрэглэгчид чинь сэтгэл дундуур байдаг. Ухаан муутай үйлдэл хийлээ танайх. Аавыгаа �##�дсан, аавдаа хаягдсан хүүхдүүдэд ямар буруу байгаа юм? Тэднийг яагаад эмзэглүүлж байгаа юм?
Өрх толгойлсон эмэгтэйчүүд юнивишнээс татг�##�з гэсэн д�##�д суртчилгаа юм уу?

Зочин
Зочин
12 сар 6, 2023 21:14

Эмзэглэх юм бүхнийг хэлэхгүй гээд байв�##� ярих юм олдохгүй шүү. Аавтай хүмүүс нь хараад баярлаг л дээ.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 09:52

Тэнэг хүүрнүүд

Зочин
Зочин
12 сар 7, 2023 09:53

Юнивишн хог ш дээ.скаймедиа хамаагүй дээр.ядаж солонгос кино үнэгүй байдаш

Зочин
Зочин
12 сар 7, 2023 11:25

Univision uneheer medremjguildee.onopol uchiraas het barddag baih. 1 l udur undruus unah viidee.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 23:22

Гүй юунд нь эмзэглэсийн? Үнэншдээ. Хэрэв ээжтэй хүн л жаргадаг гэсэн бол бүгдээрээ түрхрээд л даган баясах байсан. Яахаараа Аав гэдэг хүнийг үзэн ядаад байдын? Аав гэдэг хүн маш чуха-л. Эмэгтэйчүүдээ үндэстнээрээ өргөж тэтгэсний хариуд өнгөрсөн 30 жилд Монгол эрэгтэйчүүд, аавууд гудманд гарсан. Тэгээд гялайсан нь хаана байна. Хөгжлийн банкны, нүүрсний, элдэв хулгайчуул, луйварчин авилгачдын цаана дандаа эмэгтэйчүүд л байгаашдээ, тэгэж ярьв�##�. Тэд хулгайн мөнгөөр өдий зэрэгтэй болцгоогоогүймүү, тэд хулгайн мөнгөөр гадаадад сура-лцаагүй юү, тансаглаагүй юү? Тэгээд яллагдах болохоор нэрээ дуудуулж буй эмэгтэйчүүд хэд байна? Энэ яндайсан авгайчуулыг байранд нь буцааж тавьцгаая, эрчүүд ээ, аавууд аа! Тэднийг битгий эрхлүүл. Битгий тоож, хөл а-лд! Битгий хаданд гарга! Муусайн �######�ууд!

Зочинзочин
Зочинзочин
12 сар 8, 2023 02:12
Reply to  Зочин

Манай эрчүүд их арчаагүй ш дээ бохир заваан тэгээд бас эхнэртээ дээрэлхүү ер нь л арчаагүй архичин, тоглоомчид болсон бна лээ дээ.

Зочин
Зочин
12 сар 8, 2023 03:45

Хорлон сүйтгэх юнивишн монголоос �######� өгөөч ! .үйлчилгээ зөв үзүүлэхгүй мөнхийн гацаатай нэтээр ард иргэдийг доромжилж сууж бна ш дээ . Хара�##� идсэн олигархийн МӨНГӨНИЙ боолууд ...

Зочин
Зочин
12 сар 8, 2023 07:06

ЮУГИЙ НЬ ШҮҮМЖИЛДЭГ ЮМ УГААСАА ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ Л ЖАРГАЛТАЙ БИЗДЭЭ. ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХ ГЭЖ ААВЫГ НЬ ХАЛУУН ДУЛААН ГЭР НЬ БАЙЛГАХ ГЭЖ АМТАЙ ААШТАЙ ЯНХАН АВГАЙ ХҮҮХНҮҮД НӨХРӨӨ ХӨӨЧИХӨАД ДУРААРАА ЯНХАХТАХЫГ ХОРИХ ГЭЖ БАЙГАА ХАРИН Ч САЙХАН САНАА ЮМ БИШҮҮ ЮУ ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙГААН ХОТ ДАЯАРАА, МОНГОЛ ДАЯАРАА. ХОНОЦЫН ХҮҮХЭД ТЭЭСЭН, ХЭН ДУРТАЙГАА УНТАЖ ХЭВТСЭН БУЗАР АВГАЙ ХҮҮХНҮҮДТЭЙ БАЙХ НЬ ЁС СУРТАХУУНТАЙ САЙХАН ХЭРЭГ ҮҮ??? ҮГҮЙ ШҮҮ АВГАЙ ХҮҮХНҮҮД ИЙГ ХЯМГАДАХ ХАРАХ ХЯНАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ДУРАА АРХИДСАН, ДУРААРАА ЯНХАНДСАН ЭМЭГТЭЙЧҮҮД, АВГАЙ НАР ГЭР БҮЛЭЭ БУЗАРЛАЖ САНАДААГААД. ЗОГСОХГҮЙ МОНГОЛЫГ Ч САНАДААЖ БАЙНА

Back to top button