Нийгэм мэдээ

30,000 ном цуглуулсан О.Содномпил: Бүгд цор ганц учраас хэнд ч өгдөггүй

10 настайгаас хойш 60 жилийн турш тасралтгүй цуглуулсаар өдгөө 30 мянган номын цор ганц хувийг цуглуулж, баялаг сантай болсон О.Содномпил гэх эрхэм хүмүүнтэй ярилцлаа. Тавдугаар ангиасаа хойш ном цуглуулж буй тэрбээр одоо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх номтой. Хүмүүс түүний цуглуулсан номыг дуудлага худалдаагаар авах хүсэлтээ илэрхийлж, уулзах санал ч тавьж байсан гэх. Гэвч тэр цуглуулсан номоо үнэлж, зарах биш өөрийн гэсэн номын сантай болохыг мөрөөддөг нэгэн.

60 гаруй жил номтой ханилж яваа тэрбээр цор ганц хувь тул хэнд ч өгөлгүй нүдний цөцгий мэт хямгадан хайрлаж, нандигнаж ирсэн номуудаараа ховор ном хайсан судлаачдад зориулсан ахисан түвшний номын сан байгуулахаар зорьж байгаа юм. Мөн уншиж мэдсэнээ бусадтай хуваалцах, сайн уншигч, сайн зохиогчийг бэлтгэн гаргахад тус нэмэр болох зорилгоор гаргасан "Утга зохиолын судлал, шинжлэл" 52 боть номынхоо үргэлжлэл гурван ботийг гаргах, түүнийгээ дуусгаад ЕБС-ийн сурагчдад зориулсан өгүүллэгийн цуврал ном гаргах гээд олон ажилд дараатай, түүндээ дурлаастай явна. Өдгөө 73 нас настай түүний эл үйлдлээс номд хэчнээн хайртайг, бас хэр үнэнч гэдгийг нь харж болохоор.

-Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Таны хувьд цуглуулсан 30,000 гаруй номынхоо дийлэнхийг нь барьж уншсан гэж байсан. Тэгэхээр таны харсан ертөнц ямар вэ? Тэр олон номыг уншсанаар та яаж өөрчлөгдсөн, ном таныг яаж өөрчилсөн бэ?

-Яг угтаа би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичиж, уншсан. Хүн болгон тэгж шүлэг бичээд байхгүй. Тэгэхээр бага зэргийн байгалийн өгөгдөл ч юм уу нэг юм байсан байх. Тэгээд л тэр чигээрээ дөрөв, тавдугаар ангиасаа ухамсартайгаар, нэлээн хурдтайгаар ном уншиж номын хорхойтон болсон. Шүлэг бичдэг байсан маань их нөлөөлсөн байх. Тухайн үед би зохиолчийн анги гэдгийг бол сайн ойлгодоггүй байсан. Ямар ч байсан хэлний хүн болъё гэж бодож байсан ч болоогүй. Инженерийн талын хүн болсон. Гэхдээ энэ бас надад ач холбогдол өгсөн. Яагаад гэхээр инженер хүмүүс байгалийн хуулиудад яг таг захирагддаг.

Тэр үед улс төрийн хоёр үзэл суртал байсан. Оросууд бол философийн ном, библи зэргийг муулж, шүүмжилсэн цуврал гаргадаг байсан. Тухайн үед би сурагч байхдаа библийн сургаалыг сонирхож уншиж байхдаа харсан “Бүх юм үгээс эхэлсэн” гэдэг хэсэг надад маш их таалагдсан. Тэр үедээ хэрэгтэй юмаа эсрэг бичсэн юмнаас нь түүж ойлгодог байсан. Тиймээс ч би залуучуудад Библийг уншихгүйгээр тэр үеийн өрнөдийн уран зохиолыг ч ойлгохгүй, утга зохиолыг ч ойлгохгүй гэж хэлдэг. Заавал шүтэж бишрэхдээ гол нь биш. Тэнд эртний домгууд бий. Хамгийн эртний нандин бүтээл гэвэл Библи, Буддын сургаал, Коран судар. Тэдгээрийг уншиж байж л бид буруу, зөв нарийн учрыг нь ойлгоно. Шашны ном гэж харахаасаа илүү эртний хүмүүсийн сэтгэлгээ, үүсэл домгууд нь их сонирхолтой. Түүнийг уншиж байж л ойлгоно.

-Утга зохиолын сайн уншигчид хугацаа хэрэгтэй гэж та хэлсэн. Таныхаар сайн уншигч гэж хэнийг хэлэх вэ?

-Сайн зохиол гарахад сайн уншигч бэлдэх ёстой. Сайн бүтээл гарсан ч уншигч нь ойлгохгүй бол үр дүнд хүрэхгүй. Тиймээс уншигчаа сайн бэлдэх ёстой. Хуучин бол зохиогч бичиж, уншигч түүнийг нь уншдаг байсан. Одоо бол зохиолч нэг юм үлдээгээд, түүнийг нь уншигч өөрөө үргэлжлүүлж ургуулан бодох шаардлагатай болсон. Сайн уншигч ургуулан бодох чадвартай, ой болон үгийн баялагтай, уран сайхны бага сага мэдрэмжтэй байхад хангалттай. Сайн уншигч бол хамтрагч, бүтээлч, шалгарсан уншигч, бас дахин дахин уншигч гэж Набоков зөвлөдөг.

-Манай улсын утга зохиолын хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудын оюутан залуус харьцангуй сайжирч, сайн зохиолын араас эрэл хайгуул хийдэг болоод байна. Утга зохиолын хөгжил ч өндөр түвшинд хүрсэн байна. Олон измүүдээр бүгдээр нь бичиж байна. Жишээ нь постын пост модернизмоор ч бичиж байна. Энэ бол ямар нэг сургаал биш хөгжлийн хэлбэр, утга зохиолын хөгжлийн нэг шат. Хуучин үеэ бодвол утга зохиол асар философилог болсон. Уншигчид ч үйл явдал хөөж уншдаг байсан бол одоо зүүд, домог зэргийг сонирхож уншиж байна. Энэ үүднээс “Утга зохиолын судлал, шинжлэл” номоо гаргасан. Эхний найман боть бол өрнөдийн романууд байгаа. Зөвхөн уншигчийг бэлдэхэд биш утга зохиолыг хөгжүүлэхэд судлал шинжлэл маш чухал үүрэгтэй. Судлал шинжлэл задаргааг хэр сайн эрдэмтэн судлаач нар хийж байна тэр хэмжээгээрээ уншигчид сайн ойлгоно.

-Өөрөө ном зохиол гаргахгүй байж судлал, шүүмжлэл хийлээ гэж хүмүүс их дургүйцэх хандлагатай байдаг. Та тийм зүйл сонсож байв уу?

-Тийм хандлага байдаг л юм билээ. Одоо ч юм ер нь их чөлөөтэй болсон. Гэхдээ тэр бол зүгээр сэтгэгдэл л юм даа. Манайхан ер нь шүүмжлэх их дуртай. Бүтээлч сэтгэлгээ суувал л сайн.

-Манайхан голдуу зохион бичлэгийг эсээ гэдэг-

-Эсээний хувьд та сайн эсээг Францад л бичсэн байдаг. Англи, Германд эсээг халтуурдаж бичсэн байдаг гэж хэлсэн. Тэгэхээр манайд бүр хөгжөөгүй гэж ойлгож болох уу? Энэ тухайд дэлгэрүүлбэл?

-Тийм. Манайхан голдуу зохион бичлэгийг эсээ гэдэг. Эсээ бол шал өөр зүйл. Тэнд бодит байдал, философи байх ёстой. Тэгэхээр нэлээн их юм уншсан, сэтгэдэг хүмүүсийн л бичдэг зүйл. Гэхдээ тэрийг бичиж  болно. Бичдэг залуус ч гарч ирж байна. Харин 10 жилийн сурагчдын бичиж байгаа нь бол зохион бичлэг.

-Та өөрөө эсээ бичиж байсан уу?

-Би ганц, хоёр л эсээ бичсэн. Тэрийгээ бас шууд эсээ ч гээгүй бодрол гэж нэрлэсэн. Чөлөөтэй сэтгэж, өөрт тохиолдсон зүйлээ ургуулж бодож, ургуулж түүнийгээ хүмүүс хэлэх зүйл.

-Сэхээтэн хүн гэж сэхээрсэн хүнийг хэлнэ гэж та тодорхойлсон. Тэгвэл сэхээрсэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Сэхээтэй, сүйхээтэй, аливааг биднээс илүү ойлгодог ардын уламжлалаар хүмүүжсэн хүмүүс бий. Ном сурч сэхээрч байгаа хүмүүс ч байна. Амьдрал, туршлагаар сэхээрч байгаа хүмүүс ч байна. Жишээ нь лам нарыг бол би сэхээрсэн хүмүүс л гэж боддог.

-Та номыг хэдэн хэл дээр уншиж байна?

-Би бол Орос хэлтэй л хүн. Шаардлагатай зүйл, нэр томьёогоо толь бичгээс хардаг. Толины цуглуулга асар ихтэй.

-Орос хэлээ яаж сурч байв?

-Би Орост хоёр жил байсан. Тэр хугацаандаа анхлан сураад үргэлжлүүлэн бие дааж сурсан. Монгол хэл дээр орчуулагдсан орос номыг эхлээд маш сайн уншина. Дөрөв, таван удаа бараг цээжилтлээ уншина. Тэгээд дараа нь эргүүлээд орос хэл дээр нь дуудаж унших маягаар л сурсан.

-1910 оны үеийн хэвлэлүүдийг цуглуулах санаатай байдаг ч олддоггүй-

-Ихэнх номоо хуучин номын худалдаа дээрээс олдог гэж байсан. Одоо танд хайгаад олохгүй байгаа ном бий юу?

-Зөндөө л байна. Эртний хуучин бичгээр гарсан сэтгүүлүүд, “Шинэ толь”-ийн бүр анх гарсан хэвлэл зэргийг олбол сонин юм даа гэж боддог. 1910 оноос эхлээд манайхан номыг боловсон үйлдвэрийн маягаар олноор нь хэвлэж эхэлсэн юм билээ. Гадаадын зохиолыг орчуулахад Ж. Цэвээн гуай асар их үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Оросын үйлдвэр байж байгаад сүүлдээ Орос Монголын хамтарсан үйлдвэр, хэвлэлийн газар болж гаднын үлгэр зэргийг орчуулдаг байсан юм билээ. Тэр үеийн л хэвлэлүүдийг цуглуулах санаатай байдаг ч тэр болгон бас олдохгүй юм даа. Манайхан нүүдэлчин ард түмэн учир юм хадгалах соёл сул юм шиг билээ.

-Танд маш олон ховор ном байж таараа. Хүмүүс сонирхоод түр хугацаагаар уншуулаач гэж их хүсдэг байх. Та хүмүүст өгдөг үү?

-Өгдөггүй. Бүх ном цорын ганц байдаг учраас.

-Өдөрт хэдэн цагийг уншихад зарцуулж байна вэ?

-Өдөржин л унших ажлаа хийж өөрийгөө зугаацуулж байна.

-Хамгийн ойрын тань зорьсон ажил гэвэл?

-“Утга зохиол шинжлэл, судлал” номоо 52 ботийг гаргаад байгаа. Одоо нэмээд гурван боть гаргаад 55 боть болгохоор зорьж байна. Дараагаар нь цагаан сараас өмнө дунд сургуулийн сурагчдад зориулж, сургалтын хөтөлбөрт орсон зохиолуудаар богино хэмжээний өгүүллэг маягийн жижиг цуврал гаргах төлөвлөгөөтэй байна.

-Толгойд олон зүйл бодогдуулж, гүн сэтгэгдэл үлдээсэн ном бий юу?

-Одоо бол би юм болгоныг уншихгүй. Хэрэг гарсан үедээ л тэнд нэг тийм ном бий гэж санаж хардаг. Сүүлийн үеийн номууд, ялангуяа 1960, 1970-аад оны Латин Америкийн номууд утга зохиолд маш том домог зүйн урсгалыг оруулж ирсэн. Тэр номууд бол юм богдогдуулна шүү.

-Номын дэлгүүрүүд сар эсвэл, долоо хоногоор нь шилдэг борлуулалттай номуудаа жагсаасан байдаг. Тэрийг сонирхож харж байв уу та?

-Би бол тэрийг номоо зарах борлуулалтын арга л гэж хардаг. Ажиглаад байхаар одоо ахуйн, зөвлөгөө маягийн номууд л байгаа харагддаг. Тэрийг бол уран зохиолын ном уншаад ч авчихна.

-Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч, судлаач О.Содномпил-

1952 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа гэдэг газар төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бага сургууль, төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. МУИС-ийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгсгөсөн.

“Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Найрамдлын зам”, “Өдтэй бичиг”, “Үндэсний мэдээ”, “Open door” зэрэг сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” наадмын шагналын эзэн тэрбээр 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж, яруу найргийн “Толгод” (1989 он), “Өөр шүлгүүд” (2004 он), “Чулуу ургах шиг”... (2014 он), хөрөг нийтлэлийн “Хөрөг” (2014 он) зэрэг ном хэвлүүлснээс гадна өөрийн сонголтоор монголын орчин үеийн яруу найргийн “ЮМ” антологийг (2014 он) эрхлэн хэвлүүлжээ.

Мөн "Утга зохиолын судлал шинжлэл" 52 боть цувралыг эрхлэн хэвлүүлж, ерөнхий редактороор ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-23 11:23

Haramch yahir uvgun l bna

Altantuya Perenlei
Altantuya Perenlei
2024-01-23 11:49

Манай суманд хоньчин байснаа огт дурсаагүй байна шдэ. Сумын төв рүү морьтой шогшиж ирээд л манай аавын номын санд байдаг зохиолуудыг шимтэн уншдаг, уншаад өгье гээд өвөртлөөд явдаг байсныг цэцэрлэгт байсан үеэсээ л сандагийн. Нарийн нарийвтар ноост Орхон хонь гэж �##�дарт үүлдэр бий гэж мартмааргүй л юм Сооёо ах

Зочин
Зочин
2024-01-23 12:03

Со ахтай юу ярихав дээ, гайх�##�тай

зочинэм
зочинэм
2024-01-23 18:05

Гайх�##�тай хүн юмаа
Амьд байгаа дээрээ энэ номнуудаа хэнд яаж хадг�##�уулах вэ гэдгээ шийдээрэй
За бараг нэг номын санд хандивлах эсвэл өөрөө номын сангаа
хурдан байгуулаарай.

Зочин
Зочин
2024-01-23 19:31

Ёстой гайхамшигтай сайхан би ч ном цуглуулдаг манай Эрдэнэтэд ил уурхайд ажилладаг байсан Даш гуай маш их олон номтой хүн байсан одоо тэр их ном хүүд нь л байдаг
байхдаа ийм олон номтой таньд баяр хүргэе үргэлж л уншигч байхыг хүсдэг дээ

Зочин
Зочин
2024-01-23 20:48

Нэлээн том авс бэлдэхгүй бол номнууд чинь багтахгүй л байхаа даа

Зочин
Зочин
2024-01-24 08:45
Reply to  Зочин

Ном мөнхийн эд ээ.

Холбоотой мэдээ

Back to top button