Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын хамгийн том тэмцээний ялалтын парадад гал нээжээ

Америкчуудын хамгийн их үздэг “Super Bowl” тэмцээн өнгөрсөн ням гарагт /2024.02.11/ болсон. Тус тэмцээнд Канзас хотын “City Chiefs” баг түрүүлсэн юм. “City Chiefs” баг ялалтаа тэмдэглэн хийсэн парадын үеэр зэвсэглэсэн этгээдүүд гал нээж нэг хүн амь үрэгдэн, 21 хүн бэртжээ.

Хэрэг гарсан газартай ойр байрладаг эмнэлэг бэртсэн хүмүүсийн дунд есөн хүүхэд байсан гэж мэдээлсэн юм. Цагдаагийн алба сэжигтнээр гурван хүнийг баривчилсан байна.

Баярын жагсаалын аюулгүй байдлыг хангахаар 800 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байжээ. Мөн Канзас хотын гал унтраах ангийнхан яаралтай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдалд байсан юм.

Зургийн эх сурвалж: ABC

Хууль сахиулах албаны эх сурвалж “CBS News” агентлагт хэлэхдээ буудалцаан хэрүүл маргааны улмаас үүссэн байх магадлалтай гэжээ. Хэргийн дараа “City Chiefs баг мэдэгдэл гаргахдаа “Харгис хүчирхийллийн хэрэг гарсанд харамсаж байна” гэсэн байна.

Канзас хотын дарга Куинтон Лукас “Үнэхээр их бухимдаж, сэтгэл дундуур байна. Би тэнд эхнэртэйгээ, ээжтэйгээ хамт явсан. Chiefs багийн тоглогч, хөгжөөн дэмжигч болон олон мянган хүн аюулгүй байдлынхаа төлөө зугтах шаардлага гарна гэж бодсонгүй” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button