Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Нью-Йорк дахь Анагаахын коллеж $1 тэрбумын хандив авсан тул оюутнуудаа үнэгүй сургах болжээ

Нью-Йорк хотод байрлалтай Альберт Эйнштейний Анагаах ухааны коллеж 1 тэрбум ам.долларын хандив хүлээн авсан байна. Хандивыг тус коллежид профессороор ажилладаг байсан 93 настай доктор Рут Готтесман өгчээ.

Готтесман заал дүүрэн оюутнуудын өмнө “Энэ жилийн наймдугаар сараас эхлэн Альберт Эйнштейний Анагаах ухааны коллеж төлбөргүй болж байгааг зарлахад таатай байна” хэмээсэн юм.

Рут Готтесман, зургийн эх сурвалж: Times of Israel

Тэрбээр тус коллежид багшилж байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг боловсруулж байжээ. Мөн насанд хүрэгчдэд зориулсан унших, бичих чадварын хөтөлбөрийг удирдан явуулж байсан аж.

Готтесман бурхан болсон нөхөр Дэвид Готтесманаас өвлөж авсан мөнгөнөөс коллежид хандивлажээ. Дэвид Готтесман нь “Berkshire Hathaway” компанийн хөрөнгө оруулагч байсан юм. Тэрбээр 2022 онд амьсгал хураахдаа эхнэрээ хүссэн зүйлээ хийг хэмээн хөрөнгөнөөсөө томоохон хэмжээг өвлүүлсэн байна.

Альберт Эйнштейний коллежийг хариуцдаг Монтефиорегийн эрүүл мэндийн төвийн захирал Филип Озуа “Энэхүү түүхэн, хувьсгал бүхий бэлэг өгсөнд доктор Готтесманд гүнээ талархаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тунгалаг Гомбо
Тунгалаг Гомбо
2024-02-27 18:03

Агуу юм байна!????????
Боловсрол, эрүүл мэнд хоёр хамгийн чух�##� юм даа.????

Тунгалаг Гомбо
Тунгалаг Гомбо
2024-02-27 18:04

Юун олон асуултын тэмдэг явчихав аа?????

Уншигч
Уншигч
2024-02-28 04:03

Мань хүн 96 насандаа та�##��##� төгссөн. Ямар ч амь үрэгдэх зүйл болоогүй. Амь үрэгдэх гэдэг �##�лага гэмт хэрэг дайн тулааны үеэр амь нас нь хохирохыг хэлнэ. Цаашдаа бодно биз

Зочин
Зочин
2024-03-02 22:56
Reply to  Уншигч

Хаана амь үрэгдэх гэж байна амьсг�##� хураахдаа гэсэн байна аймшигтай их мэдэгч шүүмжлэгч юмаа.

Зочин
Зочин
2024-02-28 09:29

US gaixamshigtai uls l daa. Iim uls l delxiid terguulne l dee.

Зочин
Зочин
2024-02-28 11:24

Нас барах гэж бич. Амь үрэгдэх гэхгүй.

Зочин
Зочин
2024-03-02 22:54
Reply to  Зочин

Тэнэгт амьсг�##� хураахдаа гэсэн байна Хүн шүүмжлэх өвчин тусчээ чи.

Зочин
Зочин
2024-03-01 10:37

дээд ёс суртахуунтай байж нийгэмд эерэг хандлага бий болгож чадна гэдэг л энэ юм даа

????????????????

Холбоотой мэдээ

Back to top button