ДЭЛХИЙ

Сидней хотыг түймрийн утаа бүрхжээ

Австрали улсад сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хэмжээний хуурайшил тохиож, үүнээс үүдсэн их хэмжээний ойн түймэр дэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Түймэртэй холбогдуулан тус нутагт онцгой байдал зарласан бөгөөд, Сидней хотын усны нөөц эрсдэлд ороод буй юм.

Харин өнгөрсөн шөнө нүүсэн хүчтэй салхи түймрийн утааг Сиднейн агаар мандалд авчраад буй тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна. Тус хотын зарим хэсэгт агаарын бохирдол хэвийн хэмжээнээс найм дахин өндөр байгаа үзүүлэлт гарчээ. Улмаар эрүүл мэндийн байгууллагууд оршин суугчдыг гэртээ байж, биеийн хүч шаардсан ажил бага хийхийг зөвлөмж болгоод байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button