У.Хүрэлсүх: 41.5 сая мод тарьж, 275 мянган га талбайн тэрбум модыг хамгаалж чадлаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган” Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Монголбанк болон арилжааны банкуудын санаачилгаар "Тэрбум мод" санг байгуулан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, төсөл хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улс Европын ойн түншлэлд нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрын тоо 452 болж нэмэгдсэн. Нийт 41,5 сая мод тарьж ургуулаад байна. Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлснээр 2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хамгаалан ургуулж чадлаа.
2024 онд 20 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 300 мянган га талбайн ой модыг хамгаалахаар ажиллаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөн арван жил яваад зогсох ажил биш. Энэ бол эхлэл. Монголчууд бид зуу зуун жил тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Эх орныхоо 20-30 хувийг ойжуулах шаардлагатай. Ингэж байж бид дэлхий ертөнц дээр тогтвортой амьдарна.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрсөө алдана гэдэг тусгаар тогтнолоо алдсантай яг адил. Тиймээс дэлхий нийтээрээ хөрсөө хамгаалах учиртай. Хөрсөө хамгаалахын тулд бид мод тарьж байна.
Эцэг дэлхий, эх тэнгэр гэж монголчууд бид ярьдаг шүү дээ. Тиймээс эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтөөр хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хохирдог" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eh delhiidee hiij bgaa tom buyan da
Шаа чи
Хөөрхий дөө �######�уул.
Эргүү хулгайч. Зайл
Хийх ажил �##�га уу? Чамд, хууль бусаар төрийн эрх авсандаа ичээд байдаг хүүрүү, тэгээл огцрооч дээ, энэ улс орон ард түмэн хэцүүдлээээээ
Худ�##�ч Фүүк �######�
Хэн тоолов ?
Тэрбум байсан эсэхийг тоолж тогтоох зоригтон олдохгүй шүү дээ тоолоод дутуу байна гэвэл толгойгүй чөтгөр болно нэг ширхэг байсан ч тэрбум гээд л долооно шүү дээ
Ёо
ЭНЭ ТӨРӨЛДӨӨ ХИЙХ 3 БУЯНЫ НЭГ , МОД ТАРИХ ... тэр бум модыг тарьчихна даа бид .
Доорх ком үлдээсэн шүлсний вирусуудад хэлэхэд хүүк ийн энэ ажил бол чамд хамаагүй шүү.