Нийгмийн

Шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн байна. Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны тавдугаар сард тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч, Улсын дээд шүүхийн даргаас чөлөөлсөн ч шүүгчээрээ ажиллаж байсан юм. Тиймээс түүний тэтгэвэрт гарах хугацаа дууссан учраас өнгөрсөн долоо хоногт чөлөөлжээ.

Цэвэгмидийн Зориг нь 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 37 жилийн турш тасралтгүй ажилласан нэгэн юм. Тэрээр 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байв.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button