Хөх хот руу онгоцоор нисэх нь галт тэргээр явахаас 210 мянгаар хямд байна

2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.
Улаанбаатар–Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр /Баасан гараг/ Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 16-ны өдөр /Бямба гараг/ Хөх хотод хүрэх, Хөх хот–Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр /Даваа гараг/ Хөх хотоос хөдөлж, гуравдугаар сарын 20-ны өдөр /Лхагва гараг/ Улаанбаатарт ирнэ.
Харин Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр /Баасан гараг/ Хөх хотоос хөдөлж, гуравдугаарс сарын 17-ны өдөр /Ням гараг/ Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр /Даваа гараг/ Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 19-ний өдөр /Мягмар гараг/ Хөх хотод хүрнэ.
Тасалбарын үнийн хувьд БНХАУ-ын галт тэрэг нэг талдаа 617,000 хоёр талдаа 1,234,000 бол Монголын галт тэрэг нэг талдаа 627,200 хоёр талдаа 1,254,400 төгрөг юм байна. Тэгвэл Хөх хот руу манай улсаас "Aero Mongolia" болон "Air China" гэх хоёр компани нислэг үйлддэг. "Air China" компанийн нислэгийн үнэ хоёр талдаа 1,044,000 төгрөг. Харин "Aero Mongolia" компани ойрын хугацаанд Хөх хот руу нислэг үйлдэх хуваарьгүй тул үнийн мэдээлэл тодорхой бус байна.
Ингээд харвал Хөх хот руу галт тэргээр бус онгоцоор зорчих нь илүү хямд буюу 210 мянган төгрөгийн зөрүү гарч байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха ха. Галт тэрэгний мэнээжэр ажилгүй болсон нь дээр дэээ
Энэ Төмөр замын салбарын дампуу байдал хэзээ нэг дуусахад юмсан болоо
БИТГИЙ ТЭНЭГТ БИ МАРШРУТ ЗААЖ ӨГИЙ ГАЛТ ТЭРГЭНД БҮҮ СУУ УБ с ЭРЭЭН ОР ЭРЭЭНЭЭС ПАД ПАД ТРОКТАРТ СУУГААД ЖЯНИН ОР ТЭНДЭЭСЭЭ ТҮЛШ ХАНХАЛСАН ХҮЙТЭН АВТОБУСАНД СУУГААД НЭГ ШИЛ ТАЛЫН ХАР ХӨХӨӨД ЯВАХАД ХӨХ ХОТ ШҮҮ НИЙТ ЗАРДАЛ НЬ 1800 ЁООН ГҮЙЦЭЭ
Хаанахын нислэг вэ ?
5 сард Хөх хот руу монголын төмөр замын галт тэрэг ирэх очихын 680.000 төгрөг орчим байсан шүү. Энэ тарифаараа манай галт тэрэг яваад байвал монголчууд бүгд өөрсдийн галт тэргээр явах бно….хятадын галт тэрэг хэдэн хятад өвөр монгол л явж бсан…урд хөрштэй ижил нэмэх бүр илүү болгох юм бол монголчууд хятадын галт тэрэгнд суух юм уу онгоцоор л явах бно….манай төмөр замын дээрх төлбөрөөр галт тэргээ явуулаад байвал хятадын галт тэрэг дампуурах буюу арга буюу төлбөрөө буулгах бно…ингэж иргэдээ бодож менежментээ зөв хиймээр байгаан…..
Монгол галт тэрэгний үнийг ирэх очихын 680.000 төг - төө бариад байвал хөх хот явж бгаа бүх иргэд монголын галт тэргээр явна…..шүү ..бид 5 сард тэгэж явж ирсэн….тэгэхэд бүх монголчууд бүгд өөрсдиймн галт тэргээр явж байлаа….дотооддоо мөнгөө оруулсан.