20 гэр бүлд "гологдсон" Дауны синдромтой охиныг ганц бие эр үрчилж авчээ

Лука Трапанез хэмээх Итали гаралтай залууг өсвөр наснаасаа эхлэн нийгмийн зорилтот, сайн дурын ажил зохион байгуулж ирсэн гэдгээр нь нутгийн иргэд таньдаг гэнэ. Харин сүүлийн үед ганц бие тэрбээр Дауны синдромтой охиныг үрчилж аван, хууль ёсны эцэг нь болсон явдал сошиал орчинд газар авч, дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүлээх болжээ.

Альба хэмээх шаргал үст өхөөрдөм охин Лукатай тааралдахаас өмнө даруй 20 гэр бүлд гологдож, асрамжийн газарт амьдарч байсан байна. Түүний төрсөн ээж өсгөхөд хүндрэлтэй гэж үзэн тус асрамжийн газарт орхиж явсан гэдгийг асрагч нар хэлжээ. Харин одоо аавтай болсон Альба аз жаргалтай байгаа нь гэрэл зургуудаас анзаарагдаж байна хэмээн сошиал хэрэглэгчид хуваалцаж байгаа юм.



Лука Трапанез нь сайн үйлсийн аян зохион байгуулах чиглэл бүхий өөрийн нэр дээрх санг үүсгэн байгуулсан төдийгүй, бусдыг ч мөн уриалан дуудах зорилготой лекц, яриаг ч олон нийтэд тогтмол хийдэг юм байна. Тэрбээр бэлгийн чиг хандлагын хувьд Хомосексуаль хийгээд, 11 жилийн турш хамтран амьдрагчтай байсны эцэст ганц бие болж, чингээд Альба охиныг өргөж авсан аж.
С.ЧИЧҮҮЛЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.