Хоёр сарын хугацаанд 10 кг хассан 11 настай хүү Г.Мягмаржав: Цагаан сараар хэт их бууз, салат идэж таргалаад 45 кг болчихсон
Саяхан "Спиннинг давалгаа 2026-УАШТ" болж өндөрлөсөн. Тус тэмцээний бага насны багийн төрөлд Увс аймгаас ирж оролцон хоёрдугаар байр эзэлсэн 11 настай Г.Мягмаржав хүүг онцолж байна.
Түүний хувьд "Цагаан сараар хэт их бууз, салат идэж таргалаад 45 кг болчихсон. Ээжийгээ дагаж спиннингээр хичээллэж, 10 кг жингээ хассан. Өөрийгөө туранхай байдлаар харах ёстой гоё, нарийхан харагдсан. Сая спиннингийн улсын аваргын тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэллээ. Медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан" хэмээн ярьсан юм.
Видео:
-Хэзээ спиннигээр хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэ спортоор хичээллэх болсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Хамгийн анх спиннингээр хичээллэхэд хэцүү байсан. Больчихмоор санагдаж байсан ч хичээж, оройн 18.00-19.00 цагт өдөр бүр дасгалдаа явсаар ингэж гоё турж байгаа.
Цагаан сараар хэт их бууз, салат идэж таргалаад 45 кг болчихсон. Ээжийгээ дагаж спиннингээр хичээллэж, 10 кг жингээ хассан. Өөрийгөө туранхай байдлаар харах ёстой гоё, нарийхан харагдсан. Хуучин өмсөж байсан хувцаснууд бүгд томдчихсон. Одоо өмсөхгүй, хадгалчихсан байгаа. Том болохоороо өмсөнө.
-Тэмцээнд оролцоод, бүр мөнгөн медаль хүртсэн байна шүү дээ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?
-Намайг багш минь үнэлж "Чи ёстой гоё болчихсон байна. Тэмцээнд ор, ор" гэж урамшуулаад Улсын аваргын тэмцээнд явуулсан. Тайзан дээр гарах их сүрдмээр мэдрэмж байсан л даа. Ямар оноо авах бол, хэрхэн оролцох бол, алдвал яана аа гэж эмээсэн ч 47 оноог хараад баярласан. Багууд хамгийн дээд талдаа 50 оноо авах байсан. Тэгэхээр 47 оноо гэдэг бол өндөр. Бага насны ангилалд нийт 11 баг оролцсон. Дийлэнх нь хотын хүүхдүүд байсан.
Би Улсын чанартай тэмцээнд анх удаа л орж байна. Бас энэ мөнгөн медаль бол миний хамгийн анхны медаль болохоор сайхан санагдаж байна. Аймгаасаа ч биш, Улсаас медаль авна гэдэг том амжилт. Алтан медаль авч чадаагүй гэж ерөөс харамсахгүй байгаа. Яагаад гэвэл миний зүүж байгаа мөнгөн медаль алтаас ямар ч ялгаагүй.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмжиж байна вэ. Хамгийн ихээр хэнд баярлаж байна?
-Манай гэр бүлийнхэн намайг маш сайн дэмждэг. Ялангуяа аав минь үнэхээр их дэмжсэн. Намайг энэ тэмцээнд явуулсан. Удахгүй хотод ирнэ. Надад утас авч ирж байгаа гэсэн. Ээж минь тэмцээний мандатын мөнгө болох 190 мянган төгрөгийг өгч дэмжсэн. Мөн өвөө, эмээ маань ч намайг дэмжсэн. Тэднийхээ их дэмжлэгийн ачаар би энэ медалийг зүүгээд сууж байна.
Харин ангийнхан маань дэмжсэн эсэхийг сайн мэдэхгүй л байна. Яагаад гэвэл спиннингэд явж байгаагаа ангийнхнаасаа нуучихсан байсан юм л даа. Сүүлд тэмцээнд орсныг бүгд мэдчихсэн байсан. Ангийн групп чатад бүгдээрээ л "баяр хүргэе" гэж бичсэн байсан. Хэнд хамгийн их баярлаж байна вэ гэвэл хамт баг болж оролцсон н.Анударь найзыгаа гэж хэлнэ. Бид бэлтгэлээ нэг сарын хугацаанд хангасан. Ерөөсөө маргалдаж байгаагүй, ямар хөдөлгөөн хийх, ямар ая сонгохоо багштайгаа ярилцаад л шийдчихдэг. Найз маань одоо нутаг руугаа буцчихсан байгаа. Цаашдын уралдаан тэмцээнд ч гэсэн баг болж орохдоо баяртай байх болно гэдгээ хэлмээр байна аа.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав ээжийнх нь дэмжлэг үнэхээр сайхан санагдлаа
Хичээл зүтгэл гаргавал үр дүн гардаг гэдгийг харуулжээ
Tsagaan sariin daraa olon hun jingen deeree anhaarah heregtei
Ёстой мундаг хүү байна баяр хүргэе
Хүүхдийн хичээл зүтгэл үнэхээр бахархмаар
Эрүүл амьдралын сайхан үлгэр жишээ болжээ
Мөнгөн медаль ч гэсэн маш том амжилт шүү
Багаасаа спортоор хичээллэж байгаа нь зөв сонголт
Илүү олон хүүхэд спортоор хичээллээсэй
Huuchin huvtsas ni tomdson gedeg saihan medee yum
Sain bagsh sain ger buliin demjleg chuhal
11 nastai gehed uneheer tesver tevcheertei yum
Amjilt chini ulam ih baih boltugai
Sport l eruul amidraliin undes shuu
Ger buliin demjlegtei huuhed hol yavdag
Bayr hurgiu. Sain huu bn. Jingee hasana gedeg chini bas tom amjilt shuudee.myraalag baihdaa ahlah angiin huuhed shig haragdaj baisan chini jingee hasaad hoooorhon bolson bnaa. Tsaashdaa ulam ih amjilt gargahiig husen erooe
За ганцхан цагаан сараар бууз идээд таргалчихна гэж юу байхав дээ. Урт хугацаанд өдөр тутам буруу хооллолт хөдөлгөөн бага хийдэг гэх мэтээс болж таргалдаг байгаа. Тэрнээс биш нэг өдөр таргалдаг юм байхгүй ээ. Хүний бие маш ухаалаг системтэй байдаг.
Цагаан сараар хичнээн их бууз идсэн ч гэсэн 45 кг болтлоо жин нэмэх боломжтой юу? (Би 35 кг)
Яасан хөөрхөн юм бээ амжилт хүү минь
Өөрийгөө яна гэдэг бол амжилт юм.
Ялж чадахгүй хүн зөндөө байдаг.
Миний хүүтэй адилхан хөөрхөн хүү байна. Чамд амжилт хүсье.