Гадаад мэдээДЭЛХИЙ

Хатуу чиг шугам баримтлагч оросууд Путинийг дайныг илүү хурцатгахыг уриалж байна

ОХУ-ын хатуу чиг шугам баримтлагчид Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины дайнд дипломат замыг орхиж, улам хурцатгасан дайралт хийхийг шаардах болжээ. Тэд Украины өгч буй дроны цохилтуудад бухимдаж, дайныг Москвад ашигтай нөхцөлөөр дуусгана гэсэн АНУ-ын амлалт бүтэлгүйтсэн гэж үзэж байгаа юм.

Оросын үндсэрхэг үзэлтнүүд цэргийн бүрэн дайчилгаа зарлах, Киевийн төрийн байгууллагууд байрладаг бүсийг устгаж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийг хөнөөн, Европ дахь дроны үйлдвэрлэлийн үйлдвэрүүдэд цохилт өгөхийг удаан хугацааны турш уриалж ирсэн. Зарим хатуу байр суурьтай хүмүүс Путинийг цөмийн зэвсэг хэрэглэх асуудлыг ч авч үзэх ёстой гэж мэдэгдэж байсан билээ.

Энэ сард Украин ОХУ-ын гүнд хүрсэн цохилтууд өгч, Москва, Санкт-Петербург, Крымийн хойгийг онилсон. ОХУ мэдээлснээр Украины цохилтын улмаас зорчигч тээврийн автобус руу аминд хүрсэн хоёр халдлага үйлджээ. Үүний улмаас хатуу шугам баримтлагчдын шаардлагаа илүү чанга тавих болсон байна.

Тэдний тавьж буй шаардлага ширүүсч буй нь Украины дроны цохилтын улмаас хүмүүс түгшүүрлэх нь нэмэгдэж байгааг харуулсан явдал гэж шинжээчид дүгнэжээ. ОХУ эхлүүлсэн дайныхаа зорилгыг үргэлжлүүлэн зэрэгцээ өөрийн газар нутгаа хэрхэн хамгаалах тухай өргөн хүрээний хэлэлцүүлэг нийгэмд нь эхэлсэн гэдгийг энэ явдал харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Украины цохилтын улмаас Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр шатсан юм. Тус явдлын дараа үндсэрхэг үзэлтэй тэрбумтан Константин Малофеев “Бид жинхэнээсээ тулалдаж эхлэхийн өмнө өөр юу болох ёстой юм бэ? Дайн гэдэг ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахыг хэлнэ. Украинчууд дайтаж байгаа болохоор байгаа бүхнээ дайчилж байна” гэжээ.

Тэр нэмж хэлэхдээ “Яг ийм нөхцөлд ашиглахын тулд улсын бүх хүч чадлаар хөгжүүлж, нөөцөлсөн цөмийн зэвсгээ бид яагаад ашиглахгүй байгаа юм бэ” гэсэн юм.

Зарим үндсэрхэг үзэлтэй нэвтрүүлэгчид Иран АНУ-ны эсрэг үр дүнтэй гэж үзэж явуулсан цэрэг, дипломат тактикаас санаа авч хэрэгжүүлэхийг уриалах болжээ. 650 мянга гаруй дагагчтай нэгэн блогчин Украины томоохон хотуудыг бөмбөгдөж, амьдрах боломжгүй болгохыг шаардсан байна. Харин бусад нь АНУ-ын зуучилж буй энхийн хэлэлцээг орхиж, Украины төрийг бүрэн устгах зорилго руу шилжих цаг болсон гэжээ.

90 мянган дагагчтай үндсэрхэг үзэлтэй блогер Юрий Баранчик “Украины цэргийн дэглэм агаарын цохилтуудаа системтэйгээр Москвад эхэлсэн нь Вашингтоны зөвшөөрөлгүйгээр боломжгүй байсан. Трамп яагаад Зеленскийд зөвшөөрлийг нь өгсөн юм бэ? Хариулт маш энгийн, Иран Трампыг хүнд байдалд оруулсан учраас тэр доромж гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон” гэж бичсэн байна.

Тэрбээр мөн “Одоо тэр энэ шившиг хүлээсэн уураа хэн нэгэн дээр хурдан гаргах хэрэгтэй болсон. Тиймээс бидэнд сонголт алга. Нэг бол бид Трампыг ялна, эсвэл тэр биднийг ялна” гэжээ.

Кремльтэй ойр эх сурвалжуудын хэлснээр Путин ийм төрлийн мэдэгдлийг тэвчээд өнгөрөөдөг аж. Путин 26 жилийн хугацаанд хатуу хяналттай улс төрийн тогтолцоо байгуулж, үндсэрхэг блогерууд тодорхой дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай тавьж өгсөн.

Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар ийм мэдэгдлүүд олон нийтийн сэтгэл хөдлөлийг өдөөж, илүү өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах хүлээлтийг өсгөснөөр шийдвэр гаргалтыг хүндрүүлж болзошгүй юм. Үүний зэрэгцээ Москва дипломат гарц үлдээх сонирхолтой хэвээр байгаа билээ.

Одоогийн байдлаар Кремль хэлэлцээг орхих тухай хатуу байр суурьтай хүмүүсийн шаардлагыг хүлээж аваагүй байна. Гэхдээ энэ долоо хоногт засгийн газрын гурван өндөр албан тушаалтан АНУ-тай хийсэн яриа хэлэлцээ ямар ч үр дүнд хүрээгүй гэж хэлжээ. Өнгөрсөн жил Аляскад болсон Путин, Трампын дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлсэн энхийн саналуудаа Вашингтон хэрэгжүүлээгүй хэмээн тэд буруутгасан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн улам даамжрах вий дээ

Зочин
Зочин

Энгийн иргэд л хамгийн их хохирч байна

Зочин
Зочин

Хэлэлцээ л хамгийн зөв гарц

Зочин
Зочин

Ингэж хурцатгах нь сайн зүйл биш

Зочин
Зочин

Цөмийн зэвсгийн тухай яриа аймшигтай сонсогдож байна

Зочин
Зочин

Улс төрчид биш жирийн хүмүүс л зовдог

Зочин
Зочин

Дайн дуусах өдөр хурдан ирээсэй

Зочин
Зочин

Дайн дуусах өдөр хурдан ирээсэй

Зочин
Зочин

Ийм мэдээ сонсох бүрт сэтгэл хүнд болдог

Зочин
Зочин

Tsumiin zevseg yarih ch aimaar yum

Зочин
Зочин

Ali ch tald ashigtai bish sanagdaj bn

Зочин
Зочин

Olon hunii amidralaar togloj bn

Зочин
Зочин

Diplomat zamaa orhij bolohgui

Зочин
Зочин

Shiidver ni dain bish gej bodoj bn

Зочин
Зочин

Yamar ch tald amar bish nuhtsul

Олзвой
Олзвой

Ёстой жинхэнэ фашистууд чинь Оросууд л байна даа.. Сэтгүүлч нар нь эфирээр -Украин хүүхдүүдийг живүүлж алах хэрэгтэй - гэж хэлдэг

Холбоотой мэдээ

Back to top button