Нийгэм мэдээ
Хүүхдийн мөнгийг пүрэв гарагт олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцууллаа. Тодруулахад, хүүхдийн 100 мянга, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхэд олгодог мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 18-ны пүрэв гарагт олгох хуваарь гаргажээ.

Харин хүнс тэжээлийн дэмжлэг, насны хишиг, халамжийн тэтгэвэр зэрэг олголтыг өнөөдрөөс /2024.04.15/ эхэлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.