Нийгмийн

Өнөөдөр төв замыг хөдөлгөөнийг хаана

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан бөгөөд энэ жилийн “Хичээх өдөр” өнөөдөр тохиож байна. Албаныханы өгч буй баримтаас үзэхэд, манай улсад жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн осол, хэргээс хамааралтайгаар цаг бусаар амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг бол нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн статистик тоо гарчээ.

“Хичээх өдөр”-ийг энэ жил зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ өдөр зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх, осол хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 11:00-11:10 цагийн хооронд Улаанбаатар хотын гол уулзваруудыг хаана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-29 09:34

Зам хаадаг нь яаж байгаа хэрэг вэ? Осол сүйрлийн нилээд нь хөдөөгийн замд гардаг гээ биз дээ? Хөдөөгийн бүх замыг хаах уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын төв замыг хаадаг д�##�д цаанаа өөр санаа зорилготой л хэрэг байх аа даа? ! Төв замаар дарга нар, баячуул л явдаг приус унаатай жирийн хүмүүс явах эрхгүй болгохын л дохио оролдлого байж тун ч магадгүй. Өнөө оройноос эхлээд, төв замыг хаасны буянаар осол аваар эрс багаслаа. Байнга хааж, төвд байрладаг газарт ажилтай хүмүүсийг л төв замаар явуулъя гэж хөлсний сэтгүүлчид орилолдож, хөлсний дэмжигчид нийгмийн сүлжээгээр шуугилдаж магадгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button