Нийслэлийн бондын ₮500 тэрбумын захиалга нэг цагийн дотор дүүрчээ

Нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааг нээж, өчигдөр (2024.06.20) цан цохисон.
Тус бондоор эхний ээлжид 500 тэрбум төгрөгийн захиалга авсан юм. Тэгвэл захиалга нэг цагийн дотор дүүрчээ.
Нийслэлийн бонд гурван өөр хугацаа, тус бүрээс хамаарсан хүүтэй.
Нэг жилийн хугацаатай нь 12 хувь. Хоёр жилийн хугацаатай нь 13 хувь. Харин гурван жилийн хугацаатай нь 14 хувийн хүүтэй юм байна.
Энэ бол Нийслэл бие даасан хуультай болж, энэ дагуу анх удаа санхүүгийн хэрэгсэл ашиглаж эхэлж буй хэлбэр юм.
Бондоор татсан санхүүжилтээр 27 байршилд 73.1 км зам тавина. Мөн түүнчлэн Төв цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад ороход бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамыг барьж дуусгах шаардлагатай юм байна. Үүнийг бондын санхүүжилтээр ашиглалтад оруулснаар Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд шинээр баригдаж буй орон сууцны хорооллын бохир усыг цуглуулдаг болно гэдгийг албаны хүмүүс мэдээлээд буй.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.