"Старлинк"-ээр дэлхийн хаана ч сүлжээ барих "Тесла" гар утас удахгүй худалдаалагдана
"Тесла" компани технологийн зах зээлд шинэ сорилт тавьж, гар утасны үйлдвэрлэлд хөл тавьж байгаагаа зарлалаа.
“Tesla Model Pi” нэртэй энэхүү шинэ загварын ухаалаг утас нь "Tesla"-гийн инженерчлэл, шинэлэг технологийг хослуулсан, ирээдүйн зах зээлд чухал нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн гэж үзэж байгаа аж. "Tesla Model Pi" нь олон онцлог шинж чанаруудтайгаар танилцуулагдаж байгаа бөгөөд үүнд "SpaceX" компанийн "Starlink" хиймэл дагуулын сүлжээг ашиглан дэлхийн аль ч цэгээс интернэтэд холбогдох боломжтой байдал онцгой анхаарал татаж байна.
Энэ нь "Tesla" утсыг хаана ч байсан, өндөр хурдны интернеттэй холбогдох давуу талыг олгоно. Мөн "Tesla" утас нь нарны энергиэр цэнэглэх системтэй байж магадгүй гэсэн цуурхал гараад байна. Хэрэв энэхүү цуурхал батлагдвал утас цэнэглэх асуудлыг үгүй хийж, ухаалаг утасны салбарт шинэ эргэлт авч ирэх юм.
Үүнээс гадна "Tesla Model Pi" нь "Neuralink" компанийн хөгжүүлж буй тархины интерфэйс технологийг дэмжих боломжтой гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд хүний тархи, гар утсыг хооронд нь шууд холбох шинэ үеийг эхлүүлэх юм. Энэхүү утасны техник үзүүлэлтүүд болон үнийн талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа ч "Tesla"-ийн гар утас технологийн зах зээлд хүчтэй өрсөлдөөн үүсгэж, цоо шинэ боломжуудыг нээх хүлээлттэй байна. "Tesla"-ийн хувьд тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний салбарын шилдэг шийдлүүдийг гаргаж байсан түүхтэй тул гар утасны зах зээлд ч өндөр амжилт үзүүлэхийг салбарынхан таамаглаж байгаа юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Теслагийн утас зах зээлд гарв�##� мобиком, юнител гэх мэт гар утасны оператор компаниуд бүгд сүйрэх нь. Учир нь �##�ь ч оронд очсон ямар ч саадгүй ярьж, интернэттэй байх боломж гарах нь. iphone бий болоод blackberry, nokia-г дампууруулсан, түүн шиг л үзэгдэл болох нь.
Wow super
Ene tom aylshuu
Bugdiig elond daadgah balrana shuu
Тиймээ шинэ эринд тавтай морилцгоо. 2000 онд энэ технологи �##�ь хэдийн дэлхийд нэвтэрсэн байх ёстой байсан ч дэлхийг бизнесээрээ ноёлож буй топ компаниудыг гайгаар хойшлогдсоор байсан гэдэг шүү. Цоо шинэ Quantum эринд орж байгаагын нэг том жишээ.