Шон Дидди Комбсын хүчирхийлэлд өртсөн 6 хүн мэдүүлэг өгчээ
Энэ сарын 16-ны өдөр Шон Дидди Комбсын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй гомдол мэдүүлсэн байна. Тэд 1995-2021 оны хооронд Диддигийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлжээ.
Мэдүүлэг өгсөн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар нэрийг нь нууцалжээ.
Хохирогчдын нэг нь 1998 онд Комбсын жил болгон зохиодог үдэшлэгт оролцохдоо 16 настай байсан бөгөөл тус арга хэмжээнд Комбстой таарч яриа өрнүүлсэн. Тэр үеэр Комбст хөгжмийн салбарт хөл тавихыг хүсэж байгаагаа хэлэхэд түүнийг хувийн өрөөндөө оруулан хувцсаа тайлахыг шаардсан бөгөөд Комбс үүнийгээ “од болох замнал” хэмээн тайлбарлажээ.
Мөн өөр нэгэн мэдүүлэгт, 2004 онд 19 настай коллежийн оюутан охиныг Комбс зочид буудлын өрөөндөө дуудан хүчиндсэн гэж мэдэгдсэн эмэгтэйн мэдүүлэг багтаж байна. Тэрбээр Комбстой зураг авалтын үеэр танилцсан ба дараа нь Комбс түүнийг найзынхаа хамт зочид буудалд нь болж буй үдэшлэгт оролцохыг урьжээ. Тэднийг очсоны дараа Комбс гэнэт догширч эхлэн түүнээс бид зогсохыг удаа дараа гуйсан ч үл тоон "биднийг оролдож байгаад хүчиндэж эхэлсэн" гэжээ. ‘Дидди’ Комбсын шүүх хурлыг өнгөрсөн долоо хоногт 2025 оны тавдугаар сарын 5-нд эхлүүлэхээр товлосон бөгөөд түүний өмгөөлөгчид шүүхийн өдөр болтол түр батлан даалтаар гаргахыг хүссэн ч Комбсыг Нью-Йоркийн шүүгчийн зүгээс “зугтаах эрсдэлтэй” хэмээн үгүйсгэжээ.
Б.НОМТ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа үмхий америкуудын холливуд ийм байдаг юм байна. Манайд ч байж мэднэ.