"АТГ-аас гаалийн байцаагчдын гэрт нэгжлэг явуулсан гэдэг худал"
Гаалийн ерөнхий газрын байцаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг татаж, тус байгууллагын удирдлагын зүгээс 11 байцаагчийг АТГ-т шалгуулахаар хандаад буй.
Гэтэл өчигдөр /2024.11.27/ орой цахим орчинд АТГ-аас Гаалийн Ерөнхий газрын байцаагч нарын гэрт нэгжлэг явуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр тийм ажиллагаа явагдаагүй, худал" гэх хариултыг өглөө.
Харин удирдлагуудынх нь шалгуулахаар хандсан мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Гаалийн байцаагч нарын хөрөнгийн мэдээллийн тухай "Сард 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч Land cruiser 200, Lexus 570 унаж, хоёр давхар тансаг зэрэглэлийн хауст амьдарч, хамгийн үнэтэй брэнд, цагаар гангарч, улирал бүхэн гадагшаа явж казино тоглож байгаа" хэмээн ergelt.mn сайт анх хөндөж олон нийтэд хүргэсэн билээ.
Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа бидэнд өгсөн ярилцлагадаа, "Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй" хэмээсэн байдаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
том хулгайчууд
Тэгээд худлаа юм бол одоо үнэн баримттай болгож ар гэрт нь нэгжлэг хий л дээ. Гаалийхан угаасаа л авилгач, өчнөөн тэр бумын хөрөнгөтөй гэдгийг нь Монголын бүх хүн мэднэ. Үхсэндээ алцаганаав ! Шийдвэрээ хурдан гаргаад нэгжээч...
Төрийн албан хаагчдын тэр дундаа гаалийн байцаагч нарыг арайл длромжох юм би 8 жил бараа зөөж бн төрөөс тавьж өгсөн хуцастай чааваас заримдаа бид кофе, хоол авч өгдөг бөөн баяр болцгоодогшд. Хэн нэгний эох ашгийн хөндөгдөхөөр хэдэн төрийн албан хаагч байцаагчдыг л доромжилдын бндоо. Гаалийнхныг би бол өмөөрнөө хар хүйтэнд ачаа бараа үзээд, зун нь хөлсөө гоожуулаал явж бдаг, ар гэр нь мөнгөтэй айлын байцаагчид зөндөө л бгаашд.... Төрийн албан хаагч гэхээр л ядуу, хуучин машины сэг унадаг, гэр хороололд амьдрана гэсэн үг биш шүү дээ иргэдээ..... Бүгд л 6%-н зээлтэй хүмүүс бгаа бх шүү.... Жнь: м2 байр 4,8 сая 80м2 байр гэхээр зах зээлийн ханш 384 саяын зээлтэй байр, нэг машин кровн гэж бодоход 40 сая, болсон болоогүй лагер үнэ хэд ч бдын бгаан заза гаальчдаа өмөөрчлөө зөв хандлагатай бгаарай... Иргэн батханд
НИЙГМЭЭРЭЭ ДҮҮРЭН ГАЛЗУУЧУУД БАЙГАА ШҮҮ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ШАЛГАСАН ГЭНГҮҮТ Л НИЙГЭМ ТЭР АЯАРАА БОЛЖ МУУСАЙН ШУНАЛТАЙ ГИЧИЙНҮҮД БАНЗАЛ ЯНХАНУУД ШОРОНДОО ХАТААСАЙ ГЭЭД ХАШГИЧИЖ ӨГСӨН ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ ТЭРЭНТЭЙ ТЭРЭНГҮЙ ГАЛЗУУРЧИХААД БАЙГАА УЛСЫГ ӨВЧИН ЗОВЛОНГИЙГ НЬ ХӨДӨЛГӨЖ БАЙДАГ ЮМ.ГААЛЬЧИД БОЛБООСУ БУЯНЫГ ГАДАГШЛУУЛЖ БУЗРЫГ ОРУУЛАХГҮЙ ГЭЖ УРИАТАЙ ГААЛЬЧИНГУУД НЭГ Ч ТӨГРӨГНИЙ АВИЛГА АВДАГГҮЙ ШҮҮ ҮҮНИЙГ ХӨХ ТЭНГЭР ГААЛЬЧИН ХОЁР Л БАТЛАНА.ЭНЭ БАЯЖСАН ГЭЭД БАЙГАА ГААЛЬЧИН ХҮҮХНҮҮД ЧИНЬ ХОРВООД ХҮН БОЛЖ ТӨРӨХДӨӨ ИЙМ Л БАЯН БАЙСАН ОДОО Ч БАЯН ХЭВЭЭРЭЭ Л БАЙНАДАГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ШУДРАГА АЖИЛТНУУД БОЛБОЛ ГААЛЬЧИНГУУД ЗА БИТГИЙ САЙН САЙХАН ЯВААГАА ХОРЛОЖ БАЙ ЗА
Ядарсан гаальчид хэнд гай болоод хэний ачааг шударгаар шалгасан юм бол хэцүүхэн л хүмүүс бадгшдээ гаальчид орон байр, хангалт маш муу л юм бнлээ ялангуяа хөдөө бол 20 тн чингэлэгт амьдардаг
Одоо ч хандалт авахын тулд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээгээр нийтээр нь булдаг болсон цагт танай сайт үнэнийг үндэслэлтэй мэдээлж байгаад талархаж байна.
Төрийн албан хаагч руу яаж бол яаж дайрч болдог болж дээ. Тэгээд тэрийн мояачууд нь өлгөж аваад явчих юм даа.
УИХ-ын дарга Амарбаясгалан төрийн албан хаагчид хулгайч , бүгдийг нь шалгана гэж анх хэлж байсан даа
Гэр болон үл хөдлөх хөрөнгө нь өөрөө нотлох баримт болно