Гадаад мэдээДЭЛХИЙ

20 настай Кими Антонелли “F1”-ийн түүхэн дэх хамгийн залуу аварга боллоо

Ням гарагт /2026.11.01/ “F1”-ийн Мехико хотын гранприд “Mercedez Benz”-ийн нисгэгч Кими Антонелли гуравдугаар байрт орсон байна. Ингэснээр тэр оноогоороо “F1”-ийн аварга болж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ. 1953 оноос хойш “F1”-д ялсан анхны итали хүн болсон тэрбээр 20 нас 68 хоногтой юм.

Мехико хотын гранприд “Red Bull”-ийн Макс Ферстаппен түрүүлсэн бол “Ferrari”-гийн Льюис Хамилтон хоёрт оржээ. Антонелли “F1”-ийн аварга болсныхоо дараа “Бид чадлаа, маш их баярлалаа. Үнэхээр үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмж. Яг юу болоод өнгөрснийг одоо ч гэсэн бүрэн ойлгохгүй байна. Энэ улирал үнэхээр гайхалтай байлаа. Макс, Льюис нартай хамт шагналын тавцанд зогсож байгаа нь итгэмээргүй зүйл юм. Ирээдүйд тэдэнтэй өрсөлдөнө гэж найдаж байна” гэж хэлжээ. Харин түүний уралдааны инженер Петер Боннингтон “Үзүүлээд өглөө, дэлхийн аварга аа” хэмээжээ.  

Түүнээс өмнө “F1”-ийн хамгийн залуу аваргын амжилтыг 2010 онд 23 нас 134 хоногтой байхдаа аварга болсон “Red Bull”-ийн Себастьян Феттель эзэмшдэг байсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button