Нийгмийн

"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

“Эрдэнэс Оюу Толгой “ХХК, “Рио Тинто Монгол” ХХК-ийн төлөөллүүд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, уурхайн олборлолт, боловсруулалт, технологийн үйл ажиллагааны туршлага солилцох уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Геологи Уул Уурхайн хэлтсийн менежер Л.Өнөрбаатар, Ханбогд Хамтын Ажиллагааны хэлтсийн менежер Б.Чулуунбаатар болон уул уурхайн мэргэжилтнүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Төсөл Хөгжүүлэх газрын захирал Роше ван Дер Мээрв, Хамтын ажиллагааны газрын захирал Г.Эрдэнэбилгүүн, Хайлуулах үйлдвэрийн төслийн менежер Вайли Коллинз нарын хүмүүс оролцлоо.

Туршлага солилцох уулзалтын үеэр Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Рио Тинто Монгол ХХК-ийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авч, гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар техникийн завод, хаягдлын аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button