Шөнийн ээлжийн ажилчдадаа олгоогүй 1.6 тэрбумаа СЭМҮТ нөхөн төлөх шийдвэрийг хүчингүй болголоо

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн удирдлагууд хоёр жилийн хугацаанд эмч, мэргэжилтнүүдийн цалинг олголгүй, хууль бусаар хасалт хийсэн байдаг.
Тухайлбал, СЭМҮТ-ийн ээлжийн ажилтнуудын цагийг 2023 оноос эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин хоёр цагаар тооцож нийт ээлжинд гарч байгаа ээлжийн сувилагч, туслах сувилагч, жижүүр гэх зэрэг 150 гаруй ажилтны цалин хөлсийг дутуу бодсон.
Тус гомдлын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас /ХХҮЕГ/ тус эмнэлэгт хяналт, шалгалт хийжээ. Улмаар, СЭМҮТ-ийн шөнийн нэмэгдэл хөлс олгоогүй зөрчилд, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.
Ингэснээр ээлжийн ажилчдын ажилласан шөнийн цагийн нэмэгдэл 1,692,247.093 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ 300 гаруй ажилчдын шөнийн цалин дутуу олгогдсон ийм нөхцөл тогтоогдсон байна. Мөн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн жижүүрт хонодог сувилагч нарын шөнийн цагийн цалинг огт олгоогүй байсан. Эдгээр хүмүүсийн 16 сарын хугацаанд дутуу олгосон шөнийн цагийг тооцоод үзвэл хамгийн их нь 1016 цагийн цалинг огт аваагүй байгаа аж.
Тус гомдлын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.4, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас болон,“Шөнийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zarim sumin urxvvd bas tiim bainlee shalgad vzvvl
Сувилагч бусад ажилчдад шөнө хонож ажилласанд нь нэмэгдэл цалинг ямар ч тохиолдолд өгч байгаарай. Тийм эрх зүйн зохицуулалт хийгээрэй. Ээлжнээс буугаад амардаг ч гэсэн өгөөрэй.