УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Жу"-г авч ирээд яг хоёр жил өнгөрчээ

Яг хоёр жилийн өмнө 2023.04.05-нд Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчилж ирж байлаа. Тэр 62-тойдоо хилээр гарч зугтаад, 67-тойдоо “Шувуу ажиллагаа”-гаар “шүүрүүлж” ирсэн билээ. Чингис хаан" ОУНисэх буудалд газардсангуут АТГ-аас баривчлах тогтоолыг уншиж, танилцуулсны дараа саатуулсан. Нимгэн цэнхэр куртик, хар бэлтгэлийн өмд, цагаан ултай хар “кет” жийж, амны хаалтаар нүүрнийхээ талыг нуусан жижигхэн өвгөн бууж байв.

Түүнийг 2024 оны долдугаар сард наадмаар сулласан.

Өдгөө Т.Бадамжунайн хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэрэгт нэгтгэснээр тэдний хэрэг прокурор дээр гацаад яг хагас жил болж байна. "Хэргийг буцаасан он цаг буюу өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн АТГ-аас хэргийн мөрдлөгийг хийж, шинэ нөхцөл байдал үүсэж буй гэгдээд таг чиг.

Т.Бадамжунай ирээд хэнийг нэрлэх вэ гэдэг нь юу юунаас илүү хэн хүний анхаарал татаж байлаа. Түүний улс төрийн замнал, хашиж асан албан тушаалынх нь он цагаар хөөж үзвэл нэг бус нэгжээд хүн нэрлэж мэдэхээр дүр байв.

Гэвч МАН-ын “нууц ноёнтон” болтлоо дархлагдсан гэдэг нь бараг үнэн болж, батлагдсаар. Учир нь өдгөө ч шүүгдээгүй, мартагдлаа.


Нэгт, Хотын дарга асан М.Энхболд, Хотын менежер асан Т.Бадамунай нарын хамтрал буюу “Хотын фракц”-ынхан. Тэд Улаанбаатар хотыг дөрвөн жил хамт удирдахдаа дархан цаазат Богдхан уулын амны газруудыг дамлан зарж, хотын “А” зэрэглэлийн, аль байршил сайтай гэсэн газар болгоныг худалдсан гэдэг. Товчхондоо, газрын наймаа.

Хоёрт, албан тушаалын наймаа. М.Энхболд, Т.Бадамжунай хоёр 2004 онд УИХ-ын гишүүн болцгоож, Төрийн ордонд тохой нийлүүлэн суудаг болсон. Дараа нь 2008 оны сонгуулийн дараа М.Энхболд Шадар сайд, Т.Бадамжунай ХХААХҮ-ийн сайд болсон. Албан тушаал хаших хүсэлтэй хүмүүс Жунайн үүдэнд дугаарладаг байсан гэдэг. Хэн, хаана алба хашихыг чиглүүлдэг байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авлигатай тэмцэх сонирхол энэ засгийн газарт огтхон ч алга. Сүржин дүр эсгэлтээс цааш юмгүй.
Хэрээ ч бил үү, элээ ч бил үү олоод ирлээ гээд байсан. Нөгөө Ш гэдэг бүр сураггүй болсон.
Монголын ард түмнийг тэнэг гэж бодоод байх шиг байгаа юм.

Зочин
Зочин

Ийм байж сүртэй нь аргагүй баривчилж зардал гаргахын хэрэг юу байнаа. Одоо шийтгэж чадахгүй нь ойлгомжтой болжээ. Яана даа, МАН, АН дагасан луйварчид үнэн том байна

Иргэн
Иргэн

Хор найруулж хулгай хийхдээ мэргэшсэн. Гэхдээ ганц М. Энхболдоор ч зогсоогүй Н. Энхбаяр хүртэл түүний захиалгаарр албан тушаалд хүн тавьдаг байсан байх шүү. Архангайд навсгар бор гэртээ өсөхийн өлөн хулгайч байсан хүн буруу замаар хөрөнгөжиж. Адаг сүүлд нь хүний нүүр харж чадахгүй болтлоо оргож босч шившиглэж муу явахаар сайн үх гэсэн монгол үг байдаг.

Зочин
Зочин

Энэ өгөр өвгөн олон л гай тарьсандаа шуналууд одоо хир ял завшаж явнадаа

Зочин
Зочин

Хөрөнгийн нь хурааж гэм буруугийн нь хүлээлгэж чадсан гэж үү шал худлаа сүржин эхэлсэн баривчилгаа байж

Bolor
Bolor

Дархлагдсан хулгaйч Жунай шүүх хурал дээр тэргэнцэрт суучихсан очсон. Одоо харин өглөө болгон цэцэрлэгт гүйж байна лээ. Авилгачид урт наслах нь дээ.

Зочин
Зочин
Reply to  Bolor

Гүйж байхад нь нухчихаач

Зочин
Зочин

Тэр живой ли.

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Амьд үхдэл, нүдний булай

Зочин
Зочин

Буцаад гадагшаа гараад алга болчихсон гээд байсан шдээ.

Монгол хүн
Монгол хүн

Нэг хэсэгхээн хугацаанд энэ хүний нэр.........их хааны нэр шиг л сонсогддог байлаав шүү, бурхан зүг !

Монгол хүн
Монгол хүн

Данх энийг авчирснаар Миеэг л нам буулгаж авсан, одоо ч энэ өвгөн Да-Ми гийн харилцааны түлхүүр хэвээр л бна !

Зочин
Зочин

88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Жунай ард түмнийг гуйж гишүүн болсон.
Болоод хулхидсан.хохьно.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Сар дээрээс унаад бүгд байхгүй.болно доо.

Зочин
Зочин

ЖУ бол эр хүн, одооны энэмуусайн бөөс юм аа

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
Reply to  Зочин

Чи бас жаахан газар хуссан гар ажээ !

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Сүр бадруулж авчрах хэнд.ашигтай байсан нь
тодорхой болж байна.ард түмнийг тайвшруулах
гэж хийсэн байна.

7060
7060

Данх 60 тэрбумыхантай нэг хөнжилд орсон бөлгөө. Ард түмнийг сэгсийтэл хулхидсан даа. Хулхидуулж ханахгүй ч юм

Баганаа
Баганаа

Энэ лаларыг шоронд явуулаач өмхий өвгөн!!!

Холбоотой мэдээ

Back to top button