АН өнөөдрийн их хурлаараа улстөрийн шийдвэр гаргахгүй, элссэн намуудаа хэлэлцэнэ
Өнөөдөр /2025.04.07/ Ардчилсан нам их хурлаа хийхээр товлоод буй. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй.
Их хурлаараа ШИНЭ нам болон Монголын Либерал намыг элсүүлэх эсэх цаашлаад шинэ намын зарим гишүүдийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнээр батламжлах асуудлыг хэлэлцэх аж. Харин улстөрийн ямар нэгэн шийдвэр гаргахгүй юм байна.
Найм хоногийн өмнө /2025.03.31/ болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр, "улстөрийн шийдвэр гаргахгүй" гэж мэдэгдэж, гишүүдийнхээ ам өчгийг авсан бололтой.
Ямартай ч арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө улстөрийн намууд намын даргаа сонгож, дүрмээ шинэжилж, хөтөлбөрөө боловсруулах учиртай. Энэ хугацаа болоогүй тул улстөрийн түвшний асуудал хэлэлцэхгүй байх төлөвтэй байна.
Мөн өнөөдөр орон нутгийн АН-ын хороод нь баярын хурлаа хийх аж. Учир нь 1990 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Монголын Ардчилсан нам үүсгэн байгуулагдаж анхны Их хурлаа хуралдуулсан түүхэн өдөр юм. Иймд жил бүрийн дөрөвдүгээр сарын 07-ны өдрийг АН-аас баярын өдөр болгон тэмдэглэдэг байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даргаа сольж
Засгийн газраас гарцгаа
3 жилийн дараа бүх уналтыг АНд тохоод МАН цэвэр ялна
Зүгээр сайд хуваариласныг хар. Утаа, түгжрэл, гэмт хэрэг… хариуцсан сайдууд АН ых
МАН чид мөнгөтэй яаманд
Ха ха ха
Гантөмөрийг зайлуулж Данхаас салаачээ