Гэмт хэрэг
Танилц: Ногоон автобусны хэрэгт буруутайд тооцсон албан тушаалтнууд

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 25 өдөр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 2-нд завсарласан.
Завсарлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд хурлын шийдвэрийг ирэх долоо хоногт танилцуулна.
Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар эхэлсэн. Өнгөрсөн шүүх хурлуудад гэрч, шүүгдэгч нар мэдүүлэг өгч, улсын яллагч нар шинжлэн судалж, дүгнэлтэй танилцуулаад байгаа юм.
Ингээд прокуроруудын гаргасан дүгнэлтээс сорчлон хүргэе.
- Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг санаатайгаар нийлж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгч нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцуулах саналыг прокурор дэмжилээ.
- Ногоон автобусны худалдан авалтын жуулчлагч Ким Кэа Баум, тээвэрлэгч Ли Жин Соп нарыг евро 5 наалттай евро 2 хөдөлгүүртэй автобус нийлүүлж байгаагаа мэдсээр байж 2-3 удаагийн нийлүүлэлт хийсэн тул тэдний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэв. Мөн энэ үйлдэлд хамаатуулан Тэнүүн огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг гурван удаагийн үйлдлээр шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж үзэн гэрээний харилцааны итгэмжлэлээр олгосон бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө олж авахаар хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хандаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа залилах гэмт хэрэгт буруутайд дүгнэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах санал гаргалаа.
- Автобус худалдан авах ажлын албаныхныг бүгд автобусыг шаардлага хангаагүй гэдгийг мэдээгүй гарын үсэг зурсан үйл тохиолдол гараагүй. Ажлын хэсгийн гишүүд өөрсдөө автобусыг очиж шалгаж, шаардлага хангаагүйг нь мэдсэн хэр нь гарын үсэг зурсан. Тиймээс ажлын хэсгийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэж журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг дэмжлээ.
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарыг мөн автобус худалдан авах ажиллагаанд санаа сэдэлтэй оролцсон гэж үзэн ажлын хэсгийнхний адил хамжигчаар буруутгаж дүгнэлт үйлдэв.
- Тэнүүн Огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, тус компанитай хамааралтай Ц.Болортуяа нарыг үлэмж хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжив.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sumtai yasan be multarch chadsanu arai arai
300k torgood unguruh baih oo.mongoliin shuuh
хотын дарга хариуцлага хүлээхгүй юмуу