УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН таван жилийн дараа албан ёсны генсектэй боллоо

Ардчилсан нам үүсгэн байгуулагдаж анхны Их хурлаа хуралдуулсан түүхэн өдрийн баяр өнөөдөр /2025.04.07/ тохиож байгаа бөгөөд ЕНБД-аа жинхэллээ. Тодруулбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг жинхлэхийг олонхын саналаар дэмжсэн байна.

Энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдөр түүнийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохыг Улс Төрийн Зөвлөлд танилцуулж байсан билээ.

Ингэснээр АН таван жилийн дараа албан ёсны генсектэй болж байна. Хамгийн сүүлд буюу 2017-2020 оны хооронд Ц.Туваан генсекээр ажилласан. Түүнээс хойш дандаа үүрэг гүйцэтгэгч томилж иржээ.

Н.Ганибалын хувьд,

  • 1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
  • 1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
  • 2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
  • 2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
  • 2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга
  • 2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга
  • 2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • 2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан намтартай.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ жульч АН-ыг нэгтгэж чадах уу, барах уу?

АН - ын гишүүн
АН - ын гишүүн

Женко зульчийн хор нөлөө жаахан ч гэсэн холдож л бгаа юм бна.

Холбоотой мэдээ

Back to top button