нийгэм

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд данс руу шилжинэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явуулж буй. 

Саналыг 2025 оны дөрөвдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд хүлээн авах ба энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой аж. Үүний дараа дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм. Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.

Ямартай ч дөрөвүгээр сарын сүүлээр 1072 хувьцааны ногдол ашиг болох 93500 төгрөгийг иргэдэд тараана.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 3,9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Үүний дүнд 1072 хувьцаа эзэмшигчдэд 2 удаа ногдол ашиг хуваарилсан. 1072 хувьцаатай иргэн бүрд энэ сард татварын дараах дүнгээр 93,500 төгрөг тараахаар байна" гэсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Iregdiig tamlalgvigeer zvgeer ugch boldggvi ymuu hun bolgon ugasaa awhan todorhoishde sonin ymaa

Холбоотой мэдээ

Back to top button