УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Үндсэн хууль дээр гишгэлсэн Дав.Цогтбаатарыг УИХ хэдий болтол нуух вэ

Хуулийн хэрэгжих процессыг өөрт ашигтайгаар янз бүрээр тайлбарлаад, тийн таалалдаа нийцүүлээд цаг хожоод байж болох. Гэвчиг бид бол Үндсэн хуулийн засаглалтай улс.

Үндсэн хуулинд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдож, шүүхээс шийдвэр гарсан бол бүрэн эрхээс нь чөлөөлөх талаар маш тодорхой заачихсан.

Үүнийгээ л дагах ёстой. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчхаад байхад томсгосон тойрогт аз, эзээр гарчихсан залуу гишүүн "Би УИХ-аас буучхаад ялаа эдэлнэ, гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдоогүй" гэхчлэн үлгэрийн тайлбар хийгээд, хэвлэлийнхнээс байнга зугтаад Төрийн ордноор зугаалаад байж БОЛОХГҮЙ ЮМ.

Үндсэн хууль, Сонгуулийн тухайн хуулийн заалтуудаа хэлбэрэлтгүй мөрдөж, эдүгээ СЕХ дараачийн сонгуульд ч бэлдээд эхэлчихсэн байх ёстой. Ийм хэм хэмжээ хуулийн үйлчлэлээ бид мөрдөх журамтай юм.

Гэтэл УИХ-ын гишүүний ёс зүйн дэд хорооны дарга Д.Батбаатар сошиал сүлжээнд хэрүүл хийсэн М.Нарантуяа, чуулганаа олон тасалсан Х.Баттулга нартай ноцолдож, Дав.Цогтбаатарыг онхи орхиод буй нь инээдмийн жүжиг гэлтэй.

Гурван шатны шүүхээр ял авчихсан гишүүнээ чөлөөлж чадахгүй байж, үгсэн хуйвалдах замаар өмөөрөх атлаа нэг эмэгтэй гишүүний сошиалд хийсэн хэрүүлийг шүүгээд сууж байдаг УИХ гэж байх уу.

Цаашдаа ийм инстутиц яаж нийтийн итгэлийг олох вэ гэдэг асуудал хөндөгдөж буй.

Кэйс. 2016 оны парламентын бүрэлдэхүүнээс Д.Гантулга хүчингийн гэх хэрэгт холбогдож, УИХ-аараа нэг хамгаалж үлдчихээд маргааш нь тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд, нутгийн сайн ах У.Хүрэлсүх нь мотоциклын цуваа дагуулаад хотоороо нэг давхиж, бөөн шүүмжлэлд өртөж байв. У.Хүрэлсүх уг шүүмжлэлийн дараа сийрэг ухаантай улс төрч тул Д.Гантулгыг "УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад, шалгуул" гэж хэлээд, хүсэлтийг нь гаргуулчхаж байв.

Энэ удаа бол Дав.Цогтбаатар Д.Гантулга шиг шалгах процесс дээрээ яваа биш, Дээд шүүхээр хэрэг нь дэнслэгдчихээд байна. Баахан бичиг цаас хүлээж байна, ийм тайлбар явуулсан хүлээж байна гэх агуулгаар цаг хожиж буй Дав.Цогтбаатарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол одоогоор ШШГЕГ-т очоод буй. Үндсэндээ уг агентлаг шийдвэр гүйцэтгэл явуулах боломж бүрдэж  байгаа гэсэн.

Ийм байдлын өмнө УИХ Дав.Цогтбаатарыг өмгөөлж үлдэх үү. Хуулиа дээдлэх үү гэдийг харах үлдэж байна. Нэг нь яасан ичдэггүйгээр суудлаа хамгаалдаг юм. Парламент нь ч яасан Үндсэн хуульт төрөө дээдэлдэггүй юм. Хэм хэмжээсийг залуу хүний түүхээрээ хамгийн муухай харагдуулж буй дүр өөрөө Дав.Цогтбаатар болов. Энэ түүхийг гүлдийж гүрийснээрээ УИХ-ын одоогийн бүх гишүүд ч хамт бичилцэж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2025 11:45

Төрийн байгуул�##�тын байнгын хорооны дарга сах�##� Бат- Эрдэнийн хуулийг санаатай уландаа гишгэж үйлдэл шүү дээ. Одоо Бат- Эрдэнэдээ л хариуцлага тооцуул.

Холбоотой мэдээ

Back to top button