УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарын ёс зүйг өнөөдрийн Байнгын хороогоор хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар намрын чуулганы хугацаанд 40 цагаас дээш удаа тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж Байнгын хороогоор оруулна.

УИХ-ын гишүүн Х.Баттулгад урьдчилсан байдлаар гурван сарын цалингаас нь тус бүр 20 хувийг хасахаар яригдсан билээ. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг цахим орчинд бусдыг гутаан доромжилсон, ёс бус үг хэллэг ашигласан гэдэг агуулгаар хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн юм.

Хуралдаанаар,

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ асуудлыг хэлэлцэнэ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button