Т.Доржхандын үгүйсгэсэн ЭХҮТ -ийн ₮750 саяын гурван жийп машины тендер 3 дахь удаагаа зарлагдав

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК “Ланд-300”, “Ланд-200”, “Прадо” зэрэг автомашин авах 750 сая төгрөгийн тендер зарласан. Уг тендерээ 2025.02.11-нд зарлаж, 2025.03.05-ний өдрийн 11.30 цаг хүртэл тендерийн материалыг хүлээн авах товтой байсан.
Гэвч энэхүү тендерийг Шадар сайд бөгөөд Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд "худал мэдээлэл" хэмээн үгүйсгэхийг оролдсон байдаг.
Тухайн үед Т.Доржханд өөрийн цахим хуудаснаа "Худал мэдээлэл. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихтай холбоотой төслийн худалдан авалтыг Эрчим хүчний үнийн өсөлтөөр санхүүжигдэж байгаа мэтээр ойлгуулж, олон нийтийн бухимдлыг өдөөх замаар Эрчим хүчний реформыг харлуулах ажлаа зогсооно уу. Монголд Эрчим хүчний реформ зайлшгүй хийгдэх учиртай. Үр дүнд нь хувийн хөрөнгө оруулалтаар цахилгааны эх үүсвэр барьж дотоод хэрэглээгээ бүрэн ханган, бүтцийн өөрчлөлт хийгдэж салбарын үр ашиг нэмэгдэнэ. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах учиртай. Энэ нь эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай, биеэ даасан системийг үүсгэх ач холбогдолтой. Олон жил популизмийн золиос, халамжийн бай болсон Эрчим хүчний салбарыг шинэчлэх ажил амар хийгдэхгүй нь тодорхой. Харин учир мэдэх жиргээчид, хамтарсан Засагт цуг байгаа намын хэвлэл хариуцсан нөхөд илт худал мэдээлэл тарааж байгаадаа дүгнэлт хийнэ үү. Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал реформ, түүнийг толгойлж буй ХҮН намд дуртай, дургүй эсэхээс үл хамаараад Монгол улс аль нэгэн улсаас хамааралгүй, биеэ даасан эрчим хүчний тогтолцоотой болох нь Монгол Улсын эрх ашиг гэж хандахыг хүсье. Баярлалаа" хэмээж байсан.
Уг тендер /2025-04-08/-ны өдөр дахин зарлагдаж /2025-04-28/ хүртэл материал хүлээн авахаар байв.
Гэтэл тухайн тендер өнөөдөр дахин зарлагдлаа. Ингэхдээ мөн л гурван автомашиныг 750 сая төгрөгөөр авна гэсэн төсөвтэй. Тооцоолон үзвэл нэг бүрийн үнэ 250 сая бөгөөд Эрчим хүчний үндэсний төв өөрийн хөрөнгөөс санхүүжүүлнэ хэмээсэн байна.

ТЭЗҮ-дээ туулах чадвар сайтай өндөртэй, L4-cyl 16-VALVE DOHC VVTI хөдөлгүүртэй, арьсан суудлын бүрээстэй, 110-литрээс дээш шатахууны савны багтаамжтай гэх зэрэг олон шаардлагыг тавьсан байна. Тус тендерт холбогдох материалыг ирэх сарын 16-ны өдөр хүртэл хүлээн авах аж.
"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК (ЭХҮТ) нь /2022-10-03/-нд байгуулагдсан Монгол Улсын эрчим хүчний салбарт олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хувьцаат компани юм. Уг байгууллага нь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, мэргэжилтнүүдийг сургах зэрэг чиг үүрэгтэй.
Тус газрын гүйцэтгэх захирлаар Д.Бямбасүрэн ажилладаг. Тэрбээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Өөрөөр хэлбэл эл албанд нь Б.Чойжилсүрэн томилж авч ирсэн байна.
Үүнээс өмнөх албан тушаалууд нь ч Б.Чойжилсүрэн сайдтай холбоотой байсаар ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдохдоо найз Д.Бямбасүрэнгээ Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирал болгосон.
Гэтэл 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Б.Чойжилсүрэн Сангийн сайдын сэнтийгээсээ буухад Д.Бямбасүрэн ч Төрийн банкны орлогч захирлын албан тушаалаа өгч байжээ.
Үүний дараа 2022 оны наймдугаар сарын 30-нд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон.Үүнээс сарын дараа буюу 2022 оны есдүгээр сарын 29-нд найз Д.Бямбасүрэнгээ өөрийн Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсноор одоог хүртэл ажиллаж байна.
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК дээрх тендерээс гадна
- 130 саяар Сургалт үйлдвэрлэлийн төвийн их засвар
- 97 саяар Байгууллагын паркет шал солих
- 144 саяар Суурин компьютер
- 28 саяар Дэлгэц / монитор/ авах тендер зарласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цоо шинэ Ланд-300 200 сая байдаг. 200 сая Х 3ш гэхээр=600 сая юм бишүү. яагаад 600 биш 750 гэж? АТГ анхаар�##�даа ав!!!!!
Төр гэж байдаг юм бол энэ тендерийг одоохон цуц�##�?? Өнөөх хэмнэлт нь хаана байна.Хөгшидийнхөө амрах сувилах эрхээс хассан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ЭМД-аас бас хассан байж яахаараа энэ тендерийг дахин дахин зарлаад байдаг новшнууд вэ?
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Бууд
Дэндүү их шун�##�тай хүмүүсийг �######�уул
Ард түмнийг мөнч их доромжлох юм даа энэ Доржханд Чойжилсүрэн 2
Ta hogshchvvliij naríin ardiin namiig songosnii gai dorjhand busad tergvvtniig harluulah gsn medee ta nar ert onhorood ogwol ardchilal dawamgailad bid nar gariin useg zurah geh meteer uls oron hogjino songoson ardiin nam chin iim l bn ym hiiy gesen negniig bainga harluuldag
Ланд200, ланд300. Дарга нар нь унах гэж авна. Жинхэнэ гардан ажилладаг дунд доод шатны инженер техникчээр олдохгүй.
Тогны үнээ нэмээд топ машин ун�##�гүй яаахав МАН-АН-Н мафиууд!!
Төсөл хэрэгжүүлэхэд үнэтэй машины хэрэггүй, маш том цавчаа явж байна, шинэ Делика байхад ханг�##�ттай
Муу худ�##�ч, наашаа харж худлаа яриад, цаашаа харж хулгай хийгээд
Энэ х�##�тар Доржханд баядуудтайгаа нийлж мөнгө идэхээр шийдэв. Бямбасүрэн Чойжилсүрэнгийн угаадсыг олон жил долоож байна
Бангла царайлсан муу новшыг эрүүгийн нъ зад өшиглөх юмсан
Захи�##�агчийн техник хян�##�т гэдэг ажлыг инженерүүд хийдэг юм аа. Тэд Монгол Улсын өнцөг буланбүрт хийгдэж байгаа ажлыг газар дээр нь очиж үздэг. Хүмүүс тансаг машин гэж хараад байгаа болохоос тэдгээр инженерүүд гэртээ ч цөөхөн ордог хүмүүс. Тэдний ая тух хамаагүй гэхэд аюулгүй байдлыг нь яах уу. Өдөртөө л 500-1000 км явпаг машиныг гэр ажил хооронд ундаг машинтай зүйрлээд хуучныг уна гээд байгаа юм уу
Tim ih heregtee yum bol gurvan prius avaad ogchii altai tavan bogdod ajrahgui ochson baidag shuu
Turuunii buusnuud