АТГ, Проукрорыг ҮАБЗ-ийн нөлөөнөөс гаргах ёстой гэх мессеж
УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн эрх хүрээний шийдвэрийг өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хэлэлцэж дэмжээд буй.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан томилох шийдвэрээ мөн л намын бүлгүүдэд танилцуулж, Хууль зүйн байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэн дэмжсэн. Өөрийн статусын хүрээнд бүрнээ мэдэн томилох эрхтэй голлох томилгоог Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч цээжээр хамгаалан авч үлдэж буй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу прокурорыг улс төрөөс хараат бус байлгах дээр ҮАБЗ-ийн гараас гаргах ёстой. Улс төрөөс, улс төрчдөөс хараат бусаар ажиллуулах ёстой чухал институцыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэдэн томилох нь улс төрөөс цаг ямагт хараат байх нөхцөл хэмээн шүүмжлэв.
Мөн “2018 оны өвөл парламенийн түүхэнд анх удаа ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж АТГ, Прокурорын даргыг чөлөөлдөг болох хуулийг таван минутын дотор баталсан бөгөөд тухайн үеийн АТГ, Прокурорын дарга нарын албан тушаалаас нь түдгэлзүүлж, анхнаасаа ямар замаар томилсон зэрэг нь буруу” гэдгийг онцолсон юм.
Т.БАТСҮРЭН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лодой ярьж л байвал юу ч хамаагүй ярихаа боль.Жаргалсайхан сайн прокурор.Юмыг бүх талаас нь ул суурьтай харж дзгнэж бай.УИХ-н гишүүн байж