Нийгмийн
"Нугасны ан" жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ

“Pro” театрын уран бүтээлчид Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолыг мета драмын хэлбээр РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглох гэж байна.
Жүжгийн нээлт лхагва гарагт буюу өнөөдөр 19:00 цагаас тоглоно.
Тус театрын уран бүтээлчид өмнө нь Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг, мөн Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драм зэрэг олон бүтээлийг үзэгчдэд толилуулсан билээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.