Нийгэм мэдээ

Монгол эрэгтэй дугуйчдын баг дэлхийн чансаанд 37, ази тивдээ III байрт жагслаа

Олон улсын дугуйн холбоо гишүүн улсуудын чансааг шинэчлэн гаргажээ. Манай Улсын эрэгтэйчүүдийн дугуйчдын баг энэ удаа 1047.1 оноотойгоор 37 дугаар байрт жагссан байна.

Монгол дугуйчид өмнөх чансаанд 40 дүгээр байрт бичигдсэн бол гурван байраар урагшилж, өмнө эрэмбэлэгдсэн БНХАУ-ыг гүйцэж, тивдээ Казахстан /27/, Японы /33/ дараа эхний гуравт бичигдсэнээр 2025 онд хамгийн өндөр чансаанд хүрэв.

Манай шигшээгийн ард Тайланд 904 оноотой 39, өмнөд хөрш 898 оноотой 40 дүгээр байрт явж байна.

Харин дэлхийн чансааг тэргүүлсэн гурван багийн байрт өөрчлөлт гараагүй. Бельги /20424.7/, Словени /17070.1/, Испани /15724.4/ тэргүүллээ хадгалсаар байна. Харин зургаадугаар байрт байсан Итали /13149.5/ хоёр байр ахиснаар дөрөвт, долоодугаар байрт байсан Нидерланд /11968.3/ мөн хоёр байр өгсөж, тавдугаарт бичигдлээ. Дани улсын хувьд таваас зургаа руу /11889/, Франц /11576/ дөрвөөс долоо руу доошилжээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button