Хамт ажилладаг хүнийхээ мэдээллийг ашиглан зээл авсан хэрэг гарчээ
Гурав хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдөр "Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна" гэм дуудлага мэдээлэл цагдаагийн газар бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна иргэн "О" энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180,000 төгрөгийн зээл авсан гэх гомдол, мэдээллүүд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
2025 оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгджээ. Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэнд халдах үйлдлийг гаргаж болзошгүй байх тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
З.УЧРАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нээх олон өндөр хүүтэй зээл олгодог эллэв апп : дыг хянаж цэцлэх хэрэгтэй
Банкууд өөрсдөө дороо ББСБ хэд хэдийг байгуулаад дээр нь бас ломбардуудад мөнгө байршуулан зээл гаргаж хүүлж байгаа юм.