Нийгэм мэдээ

Ж.Эрдэнэбаяр: ISpeedShow-ын Монголд зочлоход улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй

Контент бүтээгч ISpeedShow өчигдөр Улаанбаатарт зочилж, нийслэлийн төв талбай, Чингис хаан үндэсний музей, Монгол бөхийн өргөө зэрэг газарт очин манай улсын соёл уламжлалтай танилцах мөчөө Youtube сувагтаа шууд дамжуулсан юм.

Түүний орчуулагч нь Улсын Их Хурал(УИХ)-ын Тамгын газрын Парламентын сурталчилгааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр ажилласан. IShowSpeed-ыг Монголд авчрахын тулд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байсан билээ. Энэ талаар орчуулагчаар ажилласан Ж.Эрдэнэбаяр өнөөдөр өөрийн хаягтаа ийн бичжээ.

"IShowSpeed буюу Даррен Жейсон Уоткинс нь АНУ-д төрж өссөн, дэлхий дахинд танигдсан контент бүтээгч бөгөөд зөвхөн YouTube платформ дээр гэхэд 38.6 сая гаруй дагагчтай, 4 тэрбум гаруй үзэлттэй инфлюэнсер. Speed нь дэлхийн олон орноор аялж, тухайн улс орон, соёлын талаарх сэтгэгдлээ хэнээс ч үл хамааран, шууд бөгөөд өөрийнхөөрөө илэрхийлдэг контент бүтээгч юм.

Тэрбээр БНХАУ-д аялах хугацаандаа Монгол Улсад зочлох талаараа өөрийн сувгаар мэдээлсэн бөгөөд түүнтэй холбогдож, Монгол Улсад зочлоход нь угтаж, аяллын хөтөлбөрт санал солилцон, орчуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Зочлох хугацаанд нь соёлын өвийг таниулах, монгол ахуй уламжлалаа сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнд нь 6 цаг үргэлжилсэн шууд дамжуулалт ямар нэгэн асуудалгүй, найрсаг, эерэг уур амьсгалтай болж өндөрлөсөн. Энэ бүх ажлыг зохион байгуулахад Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Миний хувьд Улсын Их Хурлын Тамгын газарт ажилладаг боловч энэхүү ажил нь төрийн албаны үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбогдохгүй болохыг онцлон тэмдэглэе. Шууд дамжуулалтын үеэр Монголчууд маань халуун дотноор хүлээн авч, монгол дээл, зодог шуудаг, малгай, бээлий зэрэг үндэсний онцлог бүхий бэлгийг халуун сэтгэлийн илэрхийлэл болгон өгсөн нь гадаадын үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн.

Мөн IShowSpeed-ийн багийн зүгээс Монголын залуу уран бүтээлчидтэй хамтрах хүсэлт илэрхийлж, Ангууч, Грэмикс нартай холбогдож өгөхийг хүссэн. Уг хүсэлтийг уламжлахад манай залуус талархан хүлээн авч, бичлэгт оролцсон. Өчигдөр хүйтэн байсан хэдий ч, түүний Монголд хийсэн шууд дамжуулалт олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, энэ өглөөний байдлаар 6 сая гаруй хандалттай, Instagram хуудсандаа оруулсан reel бичлэг нь 24 сая хандалт авч, маш олон эерэг сэтгэгдэл хүлээн авсан нь бидний хамтын ажиллагаа, зочломтгой зан, өвөрмөц соёлыг харуулсан сайхан жишээ боллоо" хэмээв.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонин юм. Гэхдээ л Хаан шиг бүх юм нь бэлэн байсан нь гайхмаар. Иж бүрэн хувцастай жүжигчин хүртэл бэлэн байсан.

Хэлмэгдсэн дуучин
Хэлмэгдсэн дуучин

Худлаа шаах юм аа. Бүх л зүйл бэлдсэн байсан.Зардал нь хаанаас хэдэн төгрөг гарсаныг нь ил тод хэлээч. Иргэд мэдэх эрхтэй.

Зочин
Зочин

Ягш дээ. Хахаха

Лол
Лол

Балай хар сармагчинг шүтэж үхэх нь ээ. Малнууд

Зочин
Зочин

Tegeed. Yadgiin. .beldeh n zuvshdee.Mongol. Ulsiig. Delhii d. Surtalchilsan n lshuudee.Ydahdaa. Heden. Juulchin. Iregldee......

Зочинhn
Зочинhn

Залуучууд сайн байнаа. Гадаадын одоор дамжуулж Монгол орноо дэлхийд илүү сайн таниулж байна. Одоогийн хүүхэд залуус арай өөр мундаг сэтгэж хийж байна шүү.Баяр хүргэе залуусдаа урам өгч дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин

Худал ярьж байна

Ганхуяг
Ганхуяг

Ийм сармагчингуудыг тэнэгүүд л дагаж савсагнадаг

Зочин
Зочин

Манай залуучууд жаахан юм үзэж хар. Сурч боловсор. Нэг харыг бараг долоолоо. Ингэж болохгүй ээ

Regzen
Regzen

Tenegiin dotor uujimhan gej iim teneg banidiig mongoliin tur uria yu ? yostoi l uujimhan teneglej delhiin shivshig boloh ymdaa !

Зочин
Зочин

Ийм тэнэг мэдрэл муутай үхэр бодлоосоо салах болоогүй юу? Монголсуудаа Сардаа хэдэн 10нсая долларын орлоготой ийм хүн очсон улсаасаа мөнгө авна гэж байх уу? Улс эх орныхоо нэрийг олон улсад ингэж муухай доош татах гэж бод бод бод

Зочин
Зочин

Монгол орныг сурталчлаад гоё л бсан ш дээ. Шүүмжлээд бгаа нөхдүүд нүхнээсээ гарч үзээгүй хархнууд.

Холбоотой мэдээ

Back to top button