Нийгэм мэдээ

Дуучин Б.Баярцэцэг бэртлийн улмаас "Ододтой бүжиглэе" шоугаа орхижээ

Дуучин Б.Баярцэцэг бэртлийн улмаас "Ододтой бүжиглэе" шоуг орхиж буйгаа мэдэгджээ.

Цахим хуудастаа "Сайхан амарч байна уу? Би жаахан таагүй мэдээтэй. Бүжгийн бэлтгэл дээрээ бэртэл авсан. Рентген оношилгоогоор баруун талын 10-р хавирга арын бүслүүр дээрээ хөндлөн хугаралттай гарчээ. Нэлээн хурц өвдөлттэй, мөн 1 сар хөдөлгөөн хориглох эмчийн заалттай болохоор шоугаа ингээд өндөрлөхөөс аргагүйд хүрлээ. Миний хувьд хамгийн их хүсэн хүлээж байсан шоу, бас хамгийн гоё бүжгүүд маань үлдсэн байсныг хэлэх үү үнэхээр харамсалтай байна. Бараг 2 сарын турш “Ори студио”-доо гайхамшигтай хамт олон, найз  нөхдийн хүрээлэлд амттай хоол, тав тухтай өрөө, найрсаг харилцаа, хүндлэл дунд амьдарсан шүү. Би "Монгол HD" телевизийн  хамт олондоо, эрхэм үзэгчид, мөн Ори бид 2-т итгэж, дэмжиж байсан олон олон хүмүүстээ халуун талархал илэрхийлье.

Надад маш шуурхай арга хэмжээ авсан Практикал даатгалын хамт олон болон анхаарал халамж тавьсаар байгаа шоуны бусад ивээн тэтгэгч нартаа баярлалаа. Бүх оролцогч одууддаа тэдний хамтрагч бүжигчиддээ  амжилт хүсье. Хайртай шүү та нартаа Төгсгөлд нь: Үргэлж урам зориг өгч, намайг хурцалж, бүжиг болгон дээр шинэ мэдрэмж өгч байсан эрхэм хамтрагч “Ори”-доо  баярлалаа. Чи минь спорт  бүжгийн хамгийн тод од нь байгаарай. Одоо хурдан эдгээд “Ододтой бүжиглэе” шоунаасаа авсан бүх сайхан мэдрэмж, дурсамжаа шингээсэн уран бүтээл хийе гэж бодоод л байж байна" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яанаа яачихаваа түнх мултарав уу? шагай гэмтэв үү? өвдөгнийх нь нүдээр хатгуулав уу? эвгүй байрлал авчихав уу? чадлаараа дэмжсэн юмсан.За яах вэ? ирэх жил жинхэнэ пижигнүүлээрэй гоё уран бүтээл хийгээрэй хайраа

Зочин
Зочин

Дэижиж байсан хүн юмсан. Харамсалтай.

Зочин
Зочин

Үлдсэн бусад нь анхааралтай бүжих нь байна шүү энэрэл Гүндэгээ 2жин ихтэй харагдсан унаж болохгүй шүү 2оо амжилт

Холбоотой мэдээ

Back to top button