Нийгэм мэдээ
Нисэх чиглэлд өнөөдрөөс хоёр шинэ чиглэл нэмэгдэв
Авто замын түгжрэлээс шалтгаалсан автобусны хүлээгдлийн хугацааг багасгах, зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нисэх чиглэлд хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/41 дүгээр тушаалаар
- “М:3а Архивын ерөнхий газар-Таван богд компани” чиглэлд 3 автобус,
- “Ч:7а Нисэх-Таван богд компани” чиглэлд нийт 4 автобус 2025 оны өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж байна.
Үндсэн чиглэл болох “М:3 “Архивын ерөнхийн газар-Сүхбаатарын талбай”, Ч:7 “Нисэх-Ард кино театр” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх юм.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


З.УЧРАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нисэхийн автобусыг хуучин 10хороолол хүртэл явуулдаг болмоор бна
Вокзал-Саппоро-Гэмтлийн эмнэлэг -3'4хороололоор тойрох шэшэ чиглэл нээвэл их хэрэгтэй байгаа
Нисэх рүү зүүн талаас яагаад чиглэл нэмдэггүй юм бээ.
Чиглэл нэмэх яах вэ оновчтой болох хэрэгтэй байна. Зарим чиглэлд Автобуснууд вагон шиг ар араасаа нийлсэн юм шиг явдгийг болиулмаар байна.