Нийгэм мэдээ
Согтуу жолооч 27 настай эмэгтэйг мөргөж хөнөөсөн хэрэг гарлаа
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Хэнтий аймагт эмэгтэй хүн машинд дайруулж, нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад жолооч 30 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл иржээ. Улмаар Хюндай маркийн автомашиныг 55 настай, эрэгтэй нь жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 48 настай, эрэгтэйг дайрч амь насыг хохироосон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
З.УЧРАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол бүх насаар нь машин жолоодох эрхийг хасаач ээ эрхээ хасуулаад жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй согтуу машин жолоодох чинь хүний амь насны эсрэг гэмт хэрэг шүү дээ заавал хутга бариад дайрсантай яг ижил
Үхэр Монгол малнуудыг ийм арчаагүй, хайнга заваан байсан болохоор социализмын үед хатуу дэг журмаар хүн төрхөнд нь оруулж дэг журамтай хариуцлагатай байсныг хятадууд хараад дургүй нь хүрч элбэгдорж хулгайч нараар удирдуулсан ардчилал гэдэг хогийн юмаар сөнөөж устгах арга хэмжээ хэрэгжүүлсэн нь одоогоор нэлээд амжилтанд хүрч ардчилал гарснаас хойш архинд хордож үхсэн, амиа хорлосон, гаднаас оруулж ирсэн эвдэрхий хаягдал машинаар явж байгаад амиа алдсан, хүний наймаанд өртсөн, ардчилсан намынхны хятадуудтай нийл оруулж ирсэн төмрийн үртэстэй будаа идэж үхсэн, техникийн сирт ууж үхсэн, замбараагүй байдлаас болж хууль бус үр хөндөлтөнд өртөж устгагдсан гээд тооцвол муу өмхий ардчиллаас болж монголчууд асар их хохирол амссан байдаг.
Машин барихыг тоглоом наадгай, хобби гэх маягтай болжээ!!! Маш сайн мэдрэмжтэй автомашин жолоодож сурчихаад хөдөлгөөнд оролцвол та дараа нь харамсахгүй!!! Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байгаа хүмүүс бол тэнэг хүмүүс л байдаг!!!