Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв

Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, "Даян" дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Даян дэвжих групп, Даян дэвжээний бөх, улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэв.
Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Степ Гоулд ХХК, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, "Мөнхийн үсэг" групп, "Нэгдэл" клуб, Бадрах өглөө ХХК, "Их Богд" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа.
Наймд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бадаигарав, аймгийн заан Д.Батбаяр нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн дундаас 3 азтан тодруулж, Маршалын хөрөг бүхий хивс, 1.000.000 төгрөг, хурдан удмын адуу гардуулсан бол түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 19-ний 13:00 цагаас “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
85 жилийн өмнө Монгол төрийн тэргүүн марша л Чойбалсан, Монгол бөхийн аварга цолны болзол ханга сан Лхагваа гэдэг хоёр хүний хооронд өрнөсөн маргаа ны үргэлжлэлийг та бид өнөөдөр харж бна !!!
Марша лын нэрэмжит барилдаанд Лхагваагийн нутгийн бөхчүүд түрүүлж, марша лд хядуулсан буриад уудын төлөөлөл Анар заан түрүүлэх сонирхолгүй нь харагдлаа !!!
Лхагваа арсланд АВАРГА цолыг нь нэхэн олгох нь зөв !
Монголчуудыг геноцидлон устгаж байсан хүний барилдаанд түрүүлж хийморь лундаагаа унагаж дээ энэ бөх.
Ха-лхчуудын барилдаанд Ха-лх бөхчүүд түрүүллээ.