"Хишиг арвин индустриал" ХХК 197 ажилтнаа юунаас гэдэсний халдвар авсныг мэдэхгүй байна
Энэ сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь "Эрдэнэс Таван Толгой"-н зүүн Цанхи дээр үйл ажиллагаа явуулдаг "Хишиг Арвин Индустриал" ХХК-д хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 197 хүн эмнэлэгт хүргэгдсэн.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. “Хамгийн анх хоолын хордлогоор 197 хүн өвчилж, 105 нь эмнэлэгт хэвтэн, 44 хүн гэрээр эмчлүүлж байна. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байна. Тэдэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах шинж тэмдэг илэрсэн. Одоогийн биеийн байдал хэвийн байна. Анх шинж тэмдэг илрэх үед ХӨСҮТ-ээс голомтод нь ажилласан. Тандалт, шинжилгээ хийж сорьцуудаа явуулж байна. Дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ.
Харин Цогтцэций сумын эмнэлэгтэй холбогдож, тодруулахад, "Хордлогын шинж тэмдэг илрэх үед ХӨСҮТ болон аймгийн Эрүүл мэндийн газрынхан хяналт, шалгалтын ажил хийсэн. Улаанбаатар хот руу яаралтай тусламж үзүүлэхээр авч явсан. Одоо манай эмнэлэгт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Орон нутгийнх учраас өөрийн хүсэлтээр энд үлдсэн" гэлээ.
"Эрдэнэс Таван Толгой"-н зүүн Цанхи дээр үйл ажиллагаа явуулдаг "Хишиг Арвин Индустриал" ХХК-тай холбогдож, одоогийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Хордлогод өртсөн ажилчдын биеийн байдал ямар байгаа вэ?
-Олон хүн ажилладаг газар иймэрхүү тохиолдол гарч байдаг. Бид арга хэмжээ авч байгаа. Улсаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байна.
-Танай байгууллагад, аль ямар компани хоолны катеринг үйлчилгээгээр хангаж ажилладаг байсан бэ?
-Яах гэж байгаа юм. Би тийм зүйл мэдээлэхгүй.
-Бид мэдээллийг тэнцвэртэй хангах үүднээс тодруулж байгаа юм?
-Одоо бүх юм ил болсон. Энэ гарсан алдаан дээрээ суралцаад л байж байна. Ийм байхад та нар битгий дахин дахин элдэв юм асуугаад бай. Хамтарч ажилладаг байгууллага байгаа, гэхдээ хэлэхгүй.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр "Уурхайн 20-48 насны ажилчдын дунд гэдэс базлах, ходоод өвдөх шинж тэмдэг илэрсэн. Эхний ээлжид 24 хүнээс шинжилгээ авахад, 19 хүнээс гэдэсний сальмонеллёз нян илэрсэн. Өөрөөр хэлбэл, ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг, нянгийн гаралтай гэдэсний цочмог халдвар" гэлээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сальмонеллёз нян илэрсэн гэвэл өндөг, тахианы махны хордлого байна даа
Мэдээлэл өгөхгүй гээд бгаа нь ноцтой юм бишүү олон хүнийг хордуулсан хоол үйлдвэрлэгчээс солих хэрэгтэй яагаад нууц хэрэг шиг бгаа юм бэ
МУУСАЙН АЦНУУД ҮМХИЙРСЭН МАХ ХУГАЦАА НЬ ДУУССАН ХҮНСЭЭ ШАХСАН Л БАЙЖ ТААРААШТ ЭРГҮҮ ЮМАА ДҮГНЭЛТ БОЛ НЭЭГ ИХ ЯЛИХГҮЙ ШАЛТГААНААР ГЭЖ ГАРНА ТЭГЭЭЛ БӨӨЛЖИЖ ӨМД ХАМДАНДАА ГООЖУУЛСАН ХӨӨРХИЙ АЖИЛЧИД ХОХИРООД ҮЛДЭНЭ.ЗҮГЭЭР Л МЭДРЭЛГҮЙ ӨМДӨНДӨӨ ХАРВААД БАЙСАН ГЭСЭЭН АЙМААР ЮМАА ИНГЭЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ?
за ийм тэ 1 хариулт өгөөд байхдаа яаахав дээ. ийм юм болж л бдаг ч гэх шиг. олон хүний эрүүл мэнд яригдаж байхад ёстой бүтэхгүй компани бн
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАА ТАРААГААД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДЖЭЭ
Ясан том хулгайч вэ хулгайчууд их том байнаа олон хүн хордуулчаад энийг сайн шалгуулах хэрэгтэй ийм асуудал гарчил байдаг гээд хүн алах нээ
Хямд матриалыг амтлагчаар амтлаад пиздий болжээ