УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Евразийн худалдааны түр хэлэлцээрийг гурван байнгын хороо хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.04.15/ гурван байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл / -ийг хэлэлцэхээр товложээ.
- Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт "Их засаг" танхимд
- Төсвийн байнгын хороо 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” таниимд тус тус хуралдахаар товлосон байна.
Тус хэлэлцээрийн төслийг Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн бөгөөд байнгын хороод зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.