Нийгэм мэдээ

Улсын хэмжээнд 4.6 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 4.7 сая (17.5%) нь 2025 оны эхний улирлын байдлаар төллөсөн байна. Эм хонины 2.1 сая буюу 20.1 хувь, эм ямааны 2.4 сая буюу 19.9хувь, ингэний 16.8 мянга буюу 9.0хувь, үнээний 104.9 мянга буюу 4.9 хувь, гүүний 19.7 мянга буюу 1.1 хувь нь төллөсөн байна.

Гарсан төлийн 98.4 хувь буюу 4.6 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.3 (38.9%) саяар өссөн байна.

  • Хурга 2.4 сая буюу 98.7 хувь,
  • ишиг 2.1 сая буюу 98.0,
  • тугал 102.5 мянга буюу 97.7хувь,
  • унага 19.4 мянга буюу 98.8 хувь, ботго 16.6 мянга буюу 98.9 хувь нь бойжсон байна.

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний улиралд улсын хэмжээнд 83.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6.2 (98.7%) саяар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.15 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 34.9 мянга, хонь 30.7 мянга, үхэр 10.0 мянга, адуу 8.1 мянга, тэмээ 156 толгой тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 36.6 хувийг хонь, 41.6 хувийг ямаа эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний улиралд

  • Ховд аймагт 14.4 (17.2хувь) мянга,
  • Баян-Өлгий аймагт 9.6 (11.5 хувь) мянга,
  • Увс аймагт 9.1 (10. 9хувь) мянга,
  • Дорнод аймагт 7.2 (8.6 хувь) мянга,
  • Хөвсгөл аймагт 7.0 (8.3хувь) мянга,
  • Говь-Алтай аймагт 6.9 (8.2хувь) мянга,
  • Архангай аймагт 6.2(7.4 хувь) мянга,
  • Завхан аймагт 5.5 (6. 6%) мянга,
  • Булган аймагт 3.5 (4.2хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 82.8 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 19.4 мянга (0.07%) толгой нь 2025 оны эхний улиралд хорогдсон байна. Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Дорнод, Ховд аймагт 662-2835 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 83.2 хувийг эзэлж байна. Харин нийт 1185 толгой хээлтүүлэгч хорогдсоноос

  • ухна 421,
  • хуц 361,
  • азарга 204,
  • бух 199 байна.

Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 678 толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 5.5 (8 9.0хувь) мянган толгойгоор буурсан байна.

Хорогдсон нийт том малын 20.9 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 78.3хувь нь аюулт үзэгдлээр, 0.8 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2025 20:44

Энэ жил маил төллөлт харьцангуй оройтох нь уу дээ. Ноднин жил их дор орж өвөлжсөн эх ма л хавартаа орой тэнхэрч аажуухан хээл авсан юм бхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button