Өвчин намдаагч эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн 13 хүүхэд нас баржээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны нэгдүгээр улирлын хэмжээнд их хэмжээний мансууруулах бодис хурааж авсан, устгал хийсэн хэргүүдийн талаар өнөөдөр /2025.04.15/ мэдээлэл хийлээ.
Он гарснаас хойш эхний улиралд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 60 нь Улаанбаатарт, 6 нь аймгуудад үйлдэгдсэн. Эдгээр гэмт хэрэгт 24 этгээд холбогдсон. Үүний 84% нь эрэгтэй, 16 % нь эмэгтэй байна.
Мөн өвдөлт намдаах эмийг мансуурах зорилгоор ашиглаж 2022 оноос хойш 13 хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд хуруу гараа тайруулжээ. Энэ төрлийн гэмт хэрэг анх 2022 оноос эхэлж бүртгэгдсэн байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Батхуяг:
Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоос их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлж, Улаанбаатар хотод орж ирэхэд нь таслан зогсоох буюу баривчилсан.Уг эм нь энгийн эмчийн жороор олгогддог, тухайн эмийг хүүхэд залуучууд мансуурах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэдэг. Тухайн эм нь өвдөлт намдаах үйлчилгээтэй буюу хоногт нэг ширхгийг уух зориулалттай юм. Гэвч үүнийг 5-10 ширхгээр нь тарианы устай найруулж, судсаар тарьж хэрэглэж байна. Энэ явцдаа судасны гадуур тарих, судас бөглөрүүлэх шалтгаанаар эрүүл мэндээ ноцтой хохироож байна.
Мөн Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газартай хамтран Монгол Улсын иргэн гаднын иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж бусдад худалдан борлуулсан мэдээллийн дагуу гэмт этгээдийг дайчлан баривчилсан. Гэмт этгээдийг шалгахад 510 гр мансууруулах үйлчилгээтэй, 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний хүнд тун бодисыг хурааж авсан. Уг бодис нь сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн бодис. Тиймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг этгээд нь өмнө энэ төрлийн гэмт хэргийн давтан үйлдэж байсан” гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгшчүүлд заав�##� бичүүлж авдаг эмийг яагаад хүүхдүүд олноор нь авч чадаад бнаа
Uheh gej trgdiin blguidee
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Ямар аюултай юм бэ. Үр хүүхдээ мансууруулах бодисоос хол байлгах юмсан.