Нийгэм мэдээ
Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

Б.Даваасүрэн Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй тамирчин боллоо.
Хонгконгт тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцсон ажээ. Харин Монгол Улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин өрсөлдсөн байна. Ингэхдээ хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ.
Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин боллоо хэмээн БТСУХ-ноос мэдээллээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.