УЕП Б.Жаргалсайханы тэтгэврийн насны асуудлаар ҮХЦ-д хандана
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон холбогдох байнгын хороод эцэст нь УИХ-ын чуулганаар УЕП-оор Б.Жаргалсайханыг томилохыг хэлэлцэж, дэмжсэн билээ.
Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийг Үндсэн хуулиа зөрчиж, Ерөнхий прокурорыг томилсон хэмээн үзэж ҮХЦ-д хандахаар болжээ. Тодруулбал, прокуророор ажиллах дээд нас 60 гэж заасан байхад УЕП-оор зургаан жилээр томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа аж.
УЕП-оор улиран томилогдсон Б.Жаргалсайхан өдгөө 61 настай. Прокурорын тухай хуульд 60 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах хуулийн зохицуулалт бий.
- Прокурорын тухай хуулийн 60.3 дахь хэсэгт, Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” хэмээн заасан байдаг.
Иймд тэтгэврийн нас нь өнгөрөөд НЭГ ЖИЛ болчихсон ч, зургаан жилээр улирсан болж таарч буй.
Б.Жаргалсайхан УЕП-оор томилогдох өдрөө манай сайтад өгсөн ярилцлагадаа /линк/ тэтгэврийн насны талаар дараах байр суурийг илэрхийлсэн.
Тэрбээр, "Прокурорын тухай хуулийн 60.3-т заасан нийтлэг прокурорт тавих шаардлагаас тусдаа Ерөнхий прокурорт тавих шаардлагын 45.4-т хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан. 35 насанд хүрсэн хүнийг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно гэж заасан. Мөн УЕП-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж зургаан жилээн томилно гэж тусдаа зохицуулалтаар зохицуулсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж прокурорын асуудлыг хэлэлцэнэ гэж тусгасан. Энэ хууль прокурорын тухай хуулиас сүүлд батлагдсан учир энэ хуулийн дагуу зөрчилгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн саяхан Үндсэн хуулийн цэцийн шүүгчийн настай холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хороо болон УИХ хэлэлцэхдээ энэ асуудлын зөрчилийг нэг мөр тэмдэглэж, шийдвэрлэсэн нь энэ хуулийн зөрчлийн асуудлыг тодорхой болгосон. Төрийн албанд ажиллаж байгаа 100 гаруй мянган хүн байна. Тэр хүмүүсийн гол барьдаг хууль бол төрийн албаны тухай хууль. Өмнөх парламентын чуулган дээр яригдсан энэ хуулийн зөрчлийн асуудлыг засаж залруулах талаар гишүүд хөндөж байгааг сонссон. Удахгүй уг асуудалд анхаарах байх. Ямартай ч би өөрөө төрийн алба хаагч. Тиймээс Төрийн албаны тухай хуулиараа л явна" гэсэн билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gunbileg baina, tanaid yariltslaga uguugui shuu. hudlaa bitggi yari kk
Нас мас гээд асуудал биш зүйлийг асуудал болгох гээд байхын. Харин жинхэнэ ноцтой асуудал болсон томилгоонууд цаана чинь яваад байна шүү. Гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Хурц дээр яагаад чимээгүй байнаа. Дуугараач хуульч АА.
Ерөнхий Прокурор Жаргалсайхан Сайханбилэгт 2020 оны 10 сард яллах дүгнэлт үйлдэж Шүүхэд шилжүүлсэн байдаг юм аа харин Гүнбилэг хуульч өдгөө АНУ-д Сайханбилэг Элбэгдорж нарт хууль зүйн зөвөлгөө өгөөд хамт байгаа хүншдээ эцэст нь нохой эзнийхээ өмнөөс л хуцаж байна дөө
Өмнөх Прокурорын тухай хуулинд "Прокурорыг нэг удаа улираан томилж болно" гэх заалт байсан гэвч 2017 оны хуулиар уг заалтыг авсан байдаг. Энэ нь хуулийн концевцын хувьд улираан томилж болохгүй л гэсэн үг. Бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн инститүцэд хуулиа мэддэггүй, судалдаггүй хойрго нэгэн ажилладаг бололтой.
Яагаад зөрчсөн бол, эсвэл прокуроор 25 жил ажилласан болов уу ?
Энэ гүнбилэг гэдгийн ард Миеэ байгаа. Миеэ гэж насаараа улсын мөнгө идсэн хог одоо прокурорт ажиллаж байгаа Эрдэнэбилэг мэтийн өөртэй нь адилхан морь мал уядаг бууны нохой нараа улсын ерөнхий прокурор болгоно гэж зүтгүүлээд чадаагүй, одоо хорссондоо энэ гүнбилэг мэтийн бууны нохойгоо турхирч байгаа юм. Ард түмэн минь хэрсүү байгаарай. Энэ мсжийг би гүнбилэг гэгч рүү явуулахаар устгаад, намайг блок хийгээд үхлээ. Үнэн үгэнд хүн өшөөтэй гэж!
Гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Хурц, төрийн албанд ажиллах зүгээр үү тэ. Нөгөө мундаг хуульч та хаана байна вэ?
Энэ муу сдаг Миеэгийн хүн гээд бичээд байгаа биз дээ хүмүүс. Тэр нь ч үнэн юм байна. Үнэн биш бол Миеэгийн бүлэглэлийн зандалчин гэмт хэрэгт ял авсан Хурцын жинхэнэ хууль бус томилгоон дээр таг байгаа биз, ийм л арчаагүй новш юм даа
Энэ муу сдаг Миеэгийн хүн гээд бичээд байгаа биз дээ хүмүүс. Тэр нь ч үнэн юм байна. Үнэн биш бол Миеэгийн бүлэглэлийн зандалчин гэмт хэрэгт ял авсан Хурцын жинхэнэ хууль бус томилгоон дээр таг байгаа биз, ийм л арчаагүй новш юм даа
Гүнбилэг гэгч этгээд урвагч Сайханбилэг, Элбэгдорж нарын захиалгаар ажиллаад байна
Төрийн жинхэнэ алба хаагчдийн хувьд гол хууль нь Төрийн албаны тухай хууль. Маргаан үүссэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулиа л барьж шийднэ шүү дээ.
Хууль зөрчсөн гэж иргэдийн толгойг эргүүлэхээ болимоор юм даа, харин хууль зөрчсөн байж болзошгүй хүмүүс нь хилийн гадна гарчихаад энэ мэтээр төр үймүүлж суухаа болих хэрэгтэй
zov zov putin medvedev 2 boloh geed bgaa ulsiig ingej boliulaa huuli bus zuil
цэцийн дарга байсаг жанцан гуай хоолонд нь залгуулж өгсний хариугаа барьж байгаа царай. гүнбилэгээ ингэж захиалгаар юм хийхээ болиоч