НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Буудахгүй гэх хуультай ч, 887 саяын тендерээр устгуулахаа хүлээх эзэнгүй муур, ноход

Нийслэлийн хэмжээнд 300 мянга орчим золбин нохой, муур байна гэх судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд нохойд хазуулж, гэмтэх тохиолдол их гардаг байна.

Тодруулбал, 2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь буюу 3558 нь нийслэлд бүртгэгджээ. Улмаар нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь буюу 1651 нь 0-19 насны хүүхдүүд байгаа бөгөөд дийлэнх нь 5-9 насныхан байгаа тухай ГССҮТ-өөс мэдээллээ.

Нийслэлээс золбин нохой муур устгалын ажилд жил бүр 1-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Ойролцоогоор 100 мянга орчим нохой муурыг устгах болов ч золбин нохой муурын тоо ерөөс буурахгүй явсаар өдийг хүрэв.

Эзэнгүй нохой муурын тоо буурахгүй байхад хэд хэдэн шалтгаан бий.

Хураангуй

  • Нэгт. Гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, замбараагүй үржүүлж буй нь
  • Хоёрт. Амьтныг гэр бүлийнхээ гишүүнээр бус сатаарах тоглоом болгон худалдан авдагт
  • Гуравт. Нохой, муурыг буудаж хөнөөх нь хэзээ ч тоо толгойг бууруулахад нөлөөлж чадахгүй байна.

Дэлгэрэнгүй

Нэг. Нохой муур устгах ажлыг зохион байгуулахгүй бол золбин амьтдын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж үздэг ч нэг нохой жилд хоёроос гурван удаа үржилд орж, нэг төрөлтөөр дунджаар 3-8 гөлөг гаргадаг.Харин муур нохойноос ч илүү буюу жилд 20-24 мянга болтлоо үрждэг. Гэтэл гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, гөлөглөх үед нь гудамжинд гаргаад төөрүүлчихдэг. Ингэж явсаар гудамжны нохой муурын тоо толгой нэмэгдэхэд хүргэдэг байна.

Хоёр. Хүүхдийн хичээлийн амралт эхлэх үеэр нохой муур худалдан авах нь ихэсдэг байна. Ерөнхийдөө хүүхдээ уйдаахгүй байх, гэрт нь ганцааранг нь үлдээхгүй гэх худалдан авалт. Гэтэл тухайн нохойныхоо хоол, бусад хэрэглээ, асаргаа, товлолт вакцин зэргээс хамааран хурдан уйдаж гудамжинд гаргаад хаячихдаг байна.

Гурав. Олон улсын SpayUSA байгууллагын судалгаагаар эр эм хоёрхон нохой зургаан жилийн дотор 67 мянга болтлоо үрждэг гэж тооцоолсон. Нохой 14 насалдаг гэж үзвэл амьдралынхаа хугацаанд эр эм нэг нохой 100 гаруй мянга болтлоо үржих боломжтой гэсэн үг. Муур бол түүнээс ч их үржих боломжтой. Үүнээс үзэхэд бид нохой муурыг буудаж хөнөөгөөд хэзээ ч тоо толгойг нь гүйцэхгүй. Иймд үржил хаах мэс ажилбар л эзэнгүй амьтдын тоог бууруулах  хамгийн энэрэнгүй бөгөөд оновчтой арга болоод цөөнгүй хугацаа өнгөрлөө.

-Гэрийн тэжээвэр амьтны хуульд Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно гэж заасан-

Гэрэл зургийг О.Улсболд
Байршил: СХД

Гэтэл бид золбин нохой муурын тоо толгойг бууруулж чаддаггүй буудаж хөнөөх хэрцгий аргаасаа салаагүй байна.

  • Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 642 сая төгрөгөөр Золбин муур, нохойны тоо толгойг бууруулах тендер
  • Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 245 сая төгрөгөөр Эзэнгүй золбин нохой, муурын устгалын ажил хийлгэнэ гэх тендерийг зарлаад байна.

Тодруулбал, СХД-ээс зарласан 642 сая төгрөгийн төсөвтэй Золбин муур, нохойны тоо толгойг бууруулах тендер есөн хоногийн өмнө буюу энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр зарлаж, материалыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах аж.

Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нэг, Гэрээ хариуцах мэргэжилтэн нэг, Жолооч хоёр, Буу эзэмших зөвшөөрөлтэй анчин хоёр байна хэмээн заасан байна. Харин үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд

  • Нохой муур тээвэрлэх битүү бүхээгтэй ачааны автомашин хоёр
  • Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй буу хоёр
  • Нохой, муур барих тор дөрөв
  • Нохой, муур барих уурга дөрөв байна хэмээн тусгасан байна.

Тус ажлын хүрээнд эзэнгүй 26,766 муур, нохой устгана хэмээсэн байна. Тооцоолон үзвэл нэг нохой, муурыг устгахад 24,000 төгрөг зарцуулна гэсэн үг.

Харин Баянгол дүүргээс зарласан 245 сая төгрөгийн өртөгтэй эзэнгүй нохой муур устгалын ажлын тендерийг энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн хувьд, анчин гурав, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нэг, туслах ажилтан гурав, жолооч гурав байна хэмээн тусгажээ.

Техникийн хувьд Нохой, муур тээвэрлэх битүү бүхээгтэй ачааны автомашин тав, Нохой, муурын сэг зэм тээвэрлэх ачааны автомашин /битүү бүхээгтэй/ гурав, Нохой, муур барих тор 10, Нохой, муур барих уурга тав, Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй зөвшөөрөл бүхий галт зэвсэг /буу/ таван ширхэг байна гэж заасан байна.

Хийгдэх ажил нь

  • Нохой, муурыг битүү тасалгаа бүхий ачааны авто машинаар тээвэрлэх
  • Золбин нохой, муурыг устгах
  • Ариутгаж, булшлах ажлыг хийж гүйцэтгэнэ хэмээжээ.

Тоо толгойн хувьд 10,208 эзэнгүй нохой муурыг дээрх өртгөөр устгах юм байна. Тооцоолон үзвэл нэг муур, нохойг устгахад 23,900 төгрөг зарцуулах аж.

Бид гэрийн тэжээвэр амьтны хуультай болно гэж олон жил ярьж явсаар өнгөрөгч онд батлагдаж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулийн дөрөвдүгээр бүлэгт эзэнгүй амьтантай холбоотой харилцааг дурдсан байдаг. Ингэхдээ

  • 12.4.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно гэж хуульчилсан.

Гэтэл энэ хуулийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулах гэж буйг дээр зарлагдсан хоёр тендерийн мэдээллээс бид харлаа.

Уг нь спей буюу үржил хаах мэс ажилбар л эзэнгүй амьтдын тоог бууруулах хамгийн энэрэнгүй бөгөөд зөв аргад тооцогддог. Гэтэл 24 мянган төгрөгийн өртөгтэй хуулиар хориглосон буудах аргыг тэргүүнд тавьсаар байна.

Нохой, муурын үржил хаах мэс ажилбар буюу спей хэдэн төгрөгийн өртгөөр хийгддэг болохыг Чингэлтэй дүүрэгт байрлах "Жонон" амьтны эмнэлгээс тодруулахад "Муурт үржил хаах мэс засал хийхэд 130 мянга, харин нохойны хувьд биеийн жингээс нь хамаарч өөр өөр үнэлэгддэг. Дундаж жинтэй нохойнд ойролцоогоор 300 мянган төгрөгөөр мэс ажилбар хийдэг" хэмээсэн юм.

Үүнээс харахад Сонгинохайрхан болон Баянгол дүүргээс эзэнгүй нохой, муурыг устгана хэмээн зарласан 887 сая төгрөгөөр 3000 нохойд үржил хаах мэс ажилбар хийх боломжтой. Эсвэл 6826 муурт эл ажилбарыг хийх боломжтой гэх тооцоолол гарч байна.


-Тэрбумаар золбин нохой муур цуглуулж, талыг нь буудаж, үлдсэнийг нь гудамжинд хаясан амьтны асрамжийн газар-

Үүнээс гадна өнгөрсөн жил нийслэлээс хэрэгжүүлсэн эзэнгүй нохой, муурны асрамжийн газар байгуулах ажил үр дүнд хүрээгүй.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор эзэнгүй нохой, муурыг барьж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулахаар болсноо нийслэл сурталчилж, үйл ажиллагаа эхлүүлсэн. Харин тус ажилд тусгайлсан төсөв байхгүй бөгөөд нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ гэж мэдэгдэж байв.

Ингээд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгоно. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Цаашлаад нийслэлийн зургаан дүүрэг амьтан асрах байр байгуулна. Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байранд аваачих самналтыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулахаар болсон гэх мэдээллүүдийг албаныхан өгч байсан юм.

Уг ажлын гол зорилго нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах байсан.

Гэтэл энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргээс 23, Сүхбаатар дүүргээс 158 орчим эзэнгүй муур, нохойг барьж түр асрамжлах байранд хүргүүлсэн. Мөн бусад дүүргүүдээс нийтдээ 600 орчим нохой, муур барьсан гэх тоо бий. Улаанбаатар хотын эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэж хооллож ундална гэсэн боловч үнэн хэрэгтэй "аврах" нэртэй аллагын байр байгуулж, эзэнтэй болон эзэнгүй муур нохдыг өмнөх жилүүдийн адил буудаж устгасаар дууссан түүхтэй.

Үүнийгээ НЗДТГ Асрамжлах байр хараахан бэлэн болоогүй байгаа тул бага жижиг нохой болон гөлгийг л түр асрамжлах байранд аваачаад үлдсэнийг нь өмнөхийн адил буудан хөнөөж байгаа" гэх хариултыг өгч байсан. Үүний дараа өнгөрсөн оны зургаадугаар сард амьтан асрамжлах байранд байсан нохойг буцаан эзгүй тавьсан байдаг. Үүнийгээ нийслэл “тус муур, нохойг амьдрах байраар хангах, хооллоход зарцуулах тусгайлсан төсөв байхгүй” гэж хэлээд өнгөрсөн.

Одоогоор тухайн асрах байр хаалттай байгаа бөгөөд нэг тэрбумын төсвөөр эзэнтэй, эзэнгүй муур нохойг цуглуулаад талыг нь буудаж, талыг нь гудамд дахин гаргаад өнгөрсөн байгаа юм.


Харин золбин нохой муур устгалын талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

-Иргэд: Ямар ч аргаар хамаагүй золбин нохой, муурыг устгах нь зөв-

Сонгинохайрхан дүүргийн иргэн Цэрэндорж: Золбин нохой муур хаа нэг үзэгддэг. Устгах хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл гудамжинд тэнүүчилсэн ноход догшин ширүүн авиртай, өвчтэй байдаг тул хүнд хөнөөлтэй. ГССҮТ-д л гэхэд жилдээ 3000-4000 мянган хүн нохойд хазуулсан байдалтай ирж эмчлүүлдэг. Орон нитгийнхний хувьд нохойд хазуулснаа бүртгүүлдэггүй байх. Ихэнх нь хүүхдүүд. Миний хувьд насаараа ГССҮТ-д эмчээр ажилласан хүн л дээ.

Нохойд уруулсан шарх их идээлдэг, удаан эдгэдэг. Үүнээс гадна ноцтой хазуулсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдах, эд эрхтнээ алдах зэрэг эрсдэл үүснэ. Устгах өчнөөн арга бий. Заавал галт зэвсэг гэхийн оронд галзуурсан нохдод эм уулгах эсвэл тариа тарих байдлаар устгаж болно. Мөн үржил хаах мэс засал хийх юм бол золбин нохой муурын тоо өсөхгүй шүү дээ.

Ганц нэг золбин нохой мууртай таардаг. Хүүхэд хазах, хазуулсан хүүхэд хүндээр өвдөх эрсдэл үүсдэг тул ямар нэгэн аргаар тоо толгойг нь бууруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэхдээ хуульд заасан дүрэм, журам, энэрэнгүй байдал зэргийг ч мөн харгалзан үзэх шаардлагатай хэмээн бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 17, 2025 08:44

спэй 300 мянгаар хийдэг юм бол хэн тийм үнэтэй юмыг очиж хийлгэдгийн тэхээр үржиж олон бололгүй яахав. Улс тэр олон сая төгрөгөөр барьсан нохой муур бүртээ хямд үнээр спэй хийх арга олсон нь дээр юм бн.

Зочин
Зочин
4 сар 20, 2025 15:09
Reply to  зочин

Albtai yumshig nohoi muur tejeene tgeed odoo tatvariij munguurcteriig ni urguu bolgoh uu? Bur 1 shtiinbee ehleed avahd ni buh zardaliig ni shingeegeed zardag boloosoi ene nohoi urjuulegch hairlagch narguai, 1 l ih amitanii ami yarisan ulsuud yag unendee zugeer l mungu l harj bgaashd.

Зочин
Зочин
4 сар 17, 2025 10:40

Тэр тэнэг хуулиа өөрчлөөд золбин нохой, муурыг зүгээр л шууд буудаж устгаач. Амьтан асрамжлах төв ч гэх шиг, хаа байна тэр их мөнгө? Тийм дэмий юманд мөнгө зарцуулсанд орвол хотынхоо нийтийн тээврийг шинэчлэх, зам, т�##�байг засч сайжруулахад мөнгө хөрөнгө зарцуулах хэрэгтэй шд

Don't shoot
Don't shoot
4 сар 17, 2025 11:05

Хөөрхий амьтад, тэд бас амьдрах ёстой

иргэн
иргэн
4 сар 18, 2025 08:27
Reply to  Don't shoot

Нүгэл хийгчид үйлийн үрийн тооцооноос хэн ч хэзээ ч мултрахгүй! Зөвхөн Өөрсөдөд нь л тусайсай! Үр хүүхэд нь аврагдаасай

Зочин
Зочин
4 сар 17, 2025 17:40
Reply to  Don't shoot

Za shaa ldaa Badmaa. Uruvdood bgaa ym bol gertee avaachij tejeegeech. hudlaa garuud hudlaa nyluurahaa boli

Зочин
Зочин
4 сар 17, 2025 14:44

Энэ их материа-лыг устгаад булаад байна гэхээр хайран. Нохой муурны үржүүлэг, махны экспортын чиглэлээр ферм, үйлдвэр байгуулба-л яасан юм бэ! Өмнө этгээдэд Хятад гээд том зах зээл ойрхон байна.

Зочинээ
Зочинээ
4 сар 17, 2025 16:35

Заав�##� буудаж хороохгүй үржлийг нь сааруулах мэс ажилбар, тариа хийж багасгах хэрэгтэй!!!

МуурНохой
МуурНохой
4 сар 17, 2025 18:58

Буудаж яах юм бэ, харгис арга. Хэсэг хэсгээр цуглуулан хашиж байгаад хлорын хийгээр ут.

Иргэн
Иргэн
4 сар 19, 2025 11:56

Харгис

Хулгайчд
Хулгайчд
4 сар 17, 2025 19:43

МАНГАРУУД

Зочин
Зочин
4 сар 18, 2025 02:17

Buudaj alnshdee uur yaa geev

Зочи
Зочи
4 сар 18, 2025 06:02

Хүний амь нас эрүүл мэндээс илүү үнэтэй золбин муур нохой гэж хаана байдаг юм Өглөө оройд ажил сургуульдаа явж байгаа хүүхэд хүнийг хазах айлгах нь зөндөө Иймд устгах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 18, 2025 07:48

ЖИЛ БҮР НОХОЙ МУУР УСТГАНА ГЭЖ МАШ ИХ МӨНГӨ ГАРГУУЛЖ АВААД ДЭЭГҮҮР ДАРГААСАА ЭХЛЭЭД БҮГД ХУВААЖ ИДЭЭД БАЙХААР ЧИНЬ ЯАААЖ ЗОЛБИНГУУД МУУР НОХОЙ НЬ ЦӨӨРӨХ БИЛЭЭ ДЭЭ!!!!!!!!????
МУУР НОХОЙ УСТГАХ ЗОРИУЛХЛТАА ҮӨВ ЗОРИУЛЖ ХЯНАЛТ ТАВИХГҮЙ БНА Ш ДЭЭ Х.НЯМБААТАР АА????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Зочин
Зочин
4 сар 18, 2025 09:20

Nohoi muur dendlee shde haa saigui yvj hunru dairaad ynz bur bolgohs eheld zunduu asuudal bna shde ustgasan dr shde

Оогий
Оогий
4 сар 18, 2025 11:00

Шууд буудаж устгах нь зөв. Зун зуслан дээр бараг нохойтой хамт амьдардаг, сүргээрээ олуулаа явдаг, хүүхдээ нохойд уруулж бсан. Орж, гарахад айдастай бдаг.

Зочин
Зочин
4 сар 18, 2025 14:23

Мөнгө идэх л арга даа.амьтны ам тас�##�ж олсон мөнгө гоё байх юмуу???!

Зочин
Зочин
4 сар 18, 2025 20:19

Арай ч 300000 золбин нохой муур байхгүй байхаа

Зочин яргайт
Зочин яргайт
4 сар 19, 2025 08:58

Зун зусланд гарахад хүндрэлтэй бнаа өглөө эрт �##�хаад явах гэхээр зэрлэгшсэн нохойнууд нь дайрч урчих гд бхын, өдөр болохоор харагддаггүй болчихдог уул руу юм уу эзгүй айлын байшингийн доор хашаанд нь бж бдаг. Энэ т�##�аар холбогдох байгууллага болох ТҮК д хэлэхээр устгах хүн явуулсан гэдэг, хүн рүү нь з�##�гаад нөгөө нохойнууд сүргээрээ яваад хүүхэд хөгшид рүү дайраад бнаа гэхээр наад нохойнууд чинь зэрлэгшээд уул руу зугтаагаад явчлаа гэдэг. Бодвол дарга нартаа �##�чихлаа гд очоод мөнгө авдаг болов уу гэж боддог. Нохой буудахад үнэтэй байдаг гэсэн бас сум зарлагадаж бгаа. Ганц хоёрхон сар хойшоо зусландаа агаарт гарах гэхээр нохойнууд нь барьж идчих гд бх юм энэ т�##�аар сурв�##�жлаад арга хэмжээ авдаг газар бна уу.

Иргэн
Иргэн
4 сар 19, 2025 11:54

Нийслэлийн асрамж нэртэй газар нэг өвөл аваачаад хоол байргүй х�##�дварт гударга тусгаж үхүүлсэн зарим нь өлбарч үхсэн баримт бий шүү. Гөлөг муурыг авч явж байна гэж битүү шуудайнд хийж ачиж тамлаж �##�сан бичлэг олон түмний хараанд өртсөн. Гадаадын жишгээр энэрэнгүй унтуулах үржүүлэгч айл хувь хүмүүстэй хороо дүүргээрээ чипжүүлж үржүүлсэн хүмүүст татвар торгуул ноогдуулж байж багасна. Хүүхдүүдээ тоглуулах гэж аваад ороо орохгүй үржихгүй спей заслага хийлгэхгүй үржүүлж гудамны гэх амьтан буудаад багасахгүй байна.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 23:13

Тоогоо гүйцээх гэж айлын нохой ч бууддхг �########� нар шүү үйлийн үрээ эдлэнээ та нар

Зочин
Зочин
4 сар 20, 2025 10:29

Найрамдл зуслангийн эргэн тойрны ой модонд 30 гаруй зэрлэг ноход сүүлийн 10 жилд эрс олширч гөрөөс буга барьж ирсэн бөгөад сургач амрагчдыг ойд явахад нь бөөнөөрөө дайрдаг болов

Зочин
Зочин
4 сар 20, 2025 12:28

Золбин нохой устгах нь төрөөс явуулж байгаа ганц буянтай үйл бүх боломжоороо золбин нохойтой тэмцэх хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 20, 2025 17:30
Reply to  Зочин

золбин нохой муур устгах тёндэр яах вэ гэдэс ходоодны хаг�##�гааны хүний тендэр яах вэ

Би Зочин
Би Зочин
4 сар 20, 2025 21:00

Муурыг тархинд онож буулгахгүй бол үхнээ гонж. Нохой ч бас хэцүү дээ

Зочзочзозочч
Зочзочзозочч
4 сар 23, 2025 11:30

ЗҮГЭЭР Л БУУДААЧ НОХОЙ МУУР УСТАГАХАА АСУУХ ДЭЭРЭЭ ТУЛААД Б.НА УУ ?

Холбоотой мэдээ

Back to top button