УЛС ТӨР

У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцсоны дараа Туркийн ерөнхийлөгч Эрдоган Монголд айлчилна

Тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойн парадад ОХУ-аас Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд урилга илгээснийг хүлээн авсан.

ОХУ-ын Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсикев хэлэхдээ “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг хүлээн авч, оролцохоо илэрхийлсэн” хэмээн хэлсэн бөгөөд 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ялалтын баярын  70 жилийн ойн парадыг үзэж сонирхож байсан юм.

Орос Украины дайны асуудлаас үүдэн тус улсын Ялалтын баярын парадад олон жилийн дипломат хамтын ажиллагаатай цөөн буюу тухайлбал өнгөрсөн жилийн Ялалтын баярын парадад Казахстан, Узбекистан, Тажикстан, Киргизстан, Туркменистан, Беларус зэрэг улс орны төрийн тэргүүн нар оролцож, сонирхсон.

Энэ жилийн хувьд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Кремлийн урилгыг хүлээн авч, оролцохоо илэрхийлсэн бөгөөд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модид мөн хүргүүлж, одоогоор албан ёсны хариу илэрхийлээгүй байгаа аж.

ЕАЭЗХ-той түр хэлэлцээ хийх, хийн хоолойг манай улсаар дайруулах зэрэг Оросын манай улс дахь амбиц, ашиг сонирхол илүү өндөр байгаа энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчлах нь олон улсын анхаарлд өртөхөөр байна.

Мөн ирэх тавдугаар сард БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчлах тов дуулдсан бөгөөд өмнө нь Турк улсын УИХ-ын дарга Мустафа Шентоп 2019 онд манай улсад айлчилж байсан билээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны 1-р сард тус улсад албан ёсоор айлчилж, хоёр орны төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Түй
Түй
4 сар 17, 2025 11:19

Зайл

Зочин
Зочин
4 сар 17, 2025 13:04

Энэ ерөнхийлөгчөөсөө эхлээд ялтан, хууль завхруулагч, хулгайч, эх орноосоо урвагчид эрлийз хурлийзуудаас с�##�ахгүй бол эх оронгүй, эрүүл хүнгүй болох аюулд туллаа! түркүүдийг Түрэг удамтайгаа холиод, хаа байсан гэй франц нөхөртэй сүжрээд улсаа уранаар устгах замруу чирээд эхэллээ.

Холбоотой мэдээ

Back to top button