УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сайдын суганд хавчуулагдсан сайдын нөхөр

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны суганд хавчуулагджээ. Товчхондоо, Ц.Туваан сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

Зөвлөхийн статус уг нь хөшигний арын буюу арын албаны ажил. Гэтэл Г.Өлзийбүрэн хувийн хэвшил, байнгын хорооны хурал ер хаана ч сайдынхаа хажууд ил сууж харагддаг болов.

Жишээ нь, уржигдар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр сайдынхаа хажууд суусан нь анхаарал татсан. "Петро Чайна"-тай уулзсан чиг л, байнгын хороонд суусан чиг л баруун суганд нь суудал эзлэн тухлах болсон Г.Өлзийбүрэн гэж хэн бэ гэдэгт хариулт өгье.

Хувь намтар, ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж, шатахууны импортыг гардан хариуцаж байсан нэгэн. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй болсон хэмээн бичигдэж байсан аж.

2019 онд хойд хөршид Элчин сайдаар явах кандитатаар явах хүмүүсийн дунд нэрлэгдэхэд, Ахмад дипломатч Э.Намсрайдорж түүнийг дараах байдлаар тодорхойлон бичиж байжээ. "ОХУ-аас ихээхэн хамааралтай нефть бүтээгдэхүүний импорт болон УБТЗ-ын тээвэр нь Монгол улсын  эдийн засгийн үзүүлэлтийг голлон тодорхойлох хэмжээнд байдаг гэдэг үнэнийг тооцох шаардлагатай юм. Зөвхөн энэ хоёр асуудлыг гэхэд байнга, тогтвортой, найдвартай улам бүр өргөжин тэлэх, өгөөжтэй байлгах тал дээр харилцааг тогтоож, тордож чадах хүнийг би нэр дэвшигчид дундаас харж байна" /линк/ хэмээн тодорхойлж байжээ.

Шатахууны бизнестэй бэртэй, С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр Батбаярын Алтантариа нь "Веллком" ХХК-ийн хувь эзэмшигчдийн нэг. Тус компанийг 2017 оноос хойш Цэнгэмаагийн Амраа, Паламын Баярцог нартай хамтран эзэмшиж байгааг нээлттэй мэдээллийн сангаас харж болно. “Веллком” ХХК нь “Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл, бөөний худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-аас шатахуун импортолж, уул уурхайн компаниудад худалддаг аж.

  • Б.Алтантариа нь Т.Бадамжунайгийн охин, хүргэнтэй “Смартчойсе транс” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаад 2019 онд хасагджээ.

Чингэхлээр, Г.Өлзийбүрэн нь газрын тос, ОХУ-ын нефть импорт, хойд хөршийн хуучин, шинэ танилын харилцаанд нэлээн ойр дүр гэж харагдахаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 18, 2025 10:46

huviin ochuuhen ahuin shunalaasaa salah bolooguim baih daa ene ger bul. ulsiin erh ashig, ayulgui baidal gej neg yum 1-rt baih yostoi shuu shunaliin tulamuudaa

Зочин
Зочин
4 сар 18, 2025 12:03

тэгэхээр одонтуяа ч бас хаанахын төлөөлөл болоод явчхав, б�##�иар гэр бүл вэ

Би Зочин
Би Зочин
4 сар 20, 2025 15:59
Reply to  Зочин

Хэрэв Одонтуяа ЭгУЦС-ыг хөөцөлдөөд Оросоор зөвшөөрүүлж чадв�##� түүнийг өршөөж болох юм

Зочин
Зочин
4 сар 18, 2025 12:34

Новш гэж Монголд хэдхэн топ луйварчид бусад нь суганы үс �######�ний �##�чуурууд. Туваан ч өөрөө суганы үс бус уу. Суганы үс �######�ний �##�чуурууд ажил хийж гийгүүллээ юу

Зочин
Зочин
4 сар 19, 2025 02:30

OROSIIN TAGNUUL BNA SH TEE NAAD P###AAA CHIN

Ха ха ха
Ха ха ха
4 сар 19, 2025 07:02

Гэр бүл , хамаатан саднаараа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна дөө. АТГ анхаар�##�даа авах хэрэгтэй юм байна

Зочинзочин
Зочинзочин
4 сар 19, 2025 12:37

Өмхий новшуудын гар хөл ямар урт бна аа. Бүгд хоорондоо холбогдсон гэмт хэрэгтнүүд юм бнө

Зочин
Зочин
4 сар 19, 2025 13:20

За боль доо. Дарга, их хурлын гишүүн, эсвэл чинээлэгдүү хүмүүсийн ах дүү нар өөрийн бизнестэй эсвэл хариуцлагөтай ажил хийж болохгүй болж байна уу. Тэнэг монголчууд туйлшрахаас өөр сэтгэж чадахгүй улс юмаа. Ах дүү, хамаатан садан нь гудамжны архичин, эсвэл ядуу, эсвэл шоронгийн хоригдол байв�##� атаархуу монгольчууд сэтгэл нь амаря жаргах юм байна л даа.

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
4 сар 19, 2025 13:23

С�##�тангийн Одонтуяагийн нөхөр үү? Харин тийм суганы үс нь ч болж, с�##�тааны үс нь ч болсон байна

Зочин
Зочин
4 сар 19, 2025 14:58

Жинхэнэ хорчин мөнгө хана энэ тэнд бхиймаа

Баги
Баги
4 сар 19, 2025 16:01

Туваан бол Оросын тагнуул хулгайч

Ард түзочмэн
Ард түзочмэн
4 сар 19, 2025 16:24

Ха ха хажууд нь шивнэхгүй бол Туваан бие даах чадваргүй өчүүхэн гөлөг харагдаж ба

Зочин
Зочин
4 сар 20, 2025 12:47

Монгол хамраараа газар хатгаж, ядуур�##� нь ханшаа гүйцэхээ больж бна. Та нар түнтгэр гүзээнүүд минь юу гэж амлаж гарч ирлээ?! Уур хүрч бна. Мулгуу гүзээнүүдээ �######�аад өгөөч!!!

Зочин
Зочин
4 сар 20, 2025 20:46

Ажлаа сайн хийж,үнэнч шудрага,хуулийн дагуу ажиллаж байв�##� хэний хэн байх нь ямар хамаатай юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button