Нийгэм мэдээ

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан.

Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөн бөгөөд Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн байсан. Ингэснээрээ “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдэлийг нэмэгдүүлсэн.  Бид гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор бүрэн буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажил үргэлжлээд явж байна” гэв.

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж ГУББГ-аас Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Баруун уул, Толгойт, Намгийн сувагт цэвэрлэгээ хийж байна. Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт төлөвлөгөөт шугамын лаг цэвэрлэгээг хийж байна.

ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зангараг
Зангараг
4 сар 20, 2025 07:10

Д�##�ангаа хийж байгаа байд�##� нь тийм нэг аргацаасан, нүд хуурсан маягтай харагдаж байна, түвшин нь зөрчихсөн.

Холбоотой мэдээ

Back to top button