Увсын Нэгдсэн эмнэлгийнхэн анх удаа элэгний хорт хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс заслыг анх удаа бие даан хийж гүйцэтгэсэн байна.
МУЗГ, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах зорилготой Увс аймгийн Нэгдсэн Эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг хамт олон ᠌”Элэгний хорт хавдрын мэс засал”-ийг орон нутагтаа бие дааж амжилттай хийжээ.
Хагалгаанд орсон өвчтөн 55 настай эрэгтэй элэгний зүүн дэлбэнгийн том хэмжээний хорт хавдартай (15 см), элэгний в, д вирусийн элэгний хатуурал оношоор оношлогдсон юм. Улмаар тухайн өвчтөнд элэгний зүүн дэлбэн тайрах мэс заслыг хийлээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.