“Оюу Толгой”-н зэсийн 24, алтны 42, молибденийн 94 хувийг эзэлдэг 2 талбай “Антре Ресурс”-ийн эзэмшлийнх

Монголын Засгийн газар “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг ярьж, байгуулахаас ч өмнө “Туркоиз хилл Ресурс” болон “Антре Ресурс” 2004 онд хоорондоо ашиг хуваах болон хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр чухал талбайн тусгай зөвшөөрлийг өөрийн болгон авсан байдаг.
Оюу Толгойн гэрээнээс өмнө уг хоёр талбайг “Антре Ресурс” өөрийн болгосон
Канадад бүртгэлтэй “Антре Ресурс” Шивээ толгой, Жавхлант талбайд “Оюу Толгой”-н бүлэг ордын нөөц зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн 94 хувь нь хамаардаг.
Одоогийн нөхцөл байдал буюу Засгийн газраас манайх уг хоёр талбайн тусгай зөвшөөрлийн лицензийг “Оюу Толгой” руу шилжүүлж авахаар бол “Антре Ресурс”-тай байгуулсан гэрээнээс үүдэж арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу татвар, хураамжийг төлөх нөхцөл дээр унасан. Учир нь арбитраас 2004 оны гэрээг баталгаажуулсны дараа шилжүүлэн авахыг зөвшөөрсөн юм.

Нөгөө талаар манай Засгийн газрын “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнөх явдал буюу хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээ тул энэ хоёр талбайг бидний мэдэх 2008 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй байсан хэрэг. Иймээс “Оюу Толгой” дээр шилжин ирэх хоёр тусгай зөвшөөрөлд 34 хувийг төр эзэмших асуудал шинээр хөндөгдөж байна. Ингэхдээ уг “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх үү гэсэн агуулгад Засгийн газраас шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэдэг байр суурьтай байгаа аж. Магадгүй “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй байх боломж үүснэ гэсэн горьдлого ч байж болох.
2001 оны 4-р сард “Антре Гоулд”-д 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгогдсон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрэээр Шивээ толгой, Жавхлант нэртэй MV-015226, MV-015225 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон байна.
Өөрөөр хэлбэл хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон гэсэн үг.
Шивээ толгой, Жавхлант талбайн тусгай зөвшөөрлийг олгосон Л.Даваацогт замбараагүй лиценз олгож, авилга авсан хэргээр ял авсан
2009 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар Л.Даваацогт ажиллаж байсан бөгөөд тэрбээр 2013 онд шүүхээр яллагдсан байдаг.
Учир нь 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтаар “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх 4 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан.
Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.4-т заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны 2 дугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягын найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож түүнийг баривчлан Төв аймгийн хориход саатуулж байсан түүхтэй. Гэтэл батлан даалтаар суллагдсаныхаа дараа оргон зайлж, орон даяр эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд цагдан хорих 461-т хорьж, улмаар Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд 6 жилийн хорих ял оноосон байна.
Шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарын замбараагүй олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ буцаах нөхцөл үүссэн байдаг. Ингээд харахаар “Антрэ Ресрус”-д очсон хайгуулын лицензийг хэн олгов, үүнийг нь авлигын хэрэгт холбогдож байсан этгээд ашиглалтын тусгай лиценз болгож өөрчилсөн зэрэг нь хуулийн дагуу юу зэрэг асуудал хөвөрч байна.
Өнөөдөр “Антре Ресурс”-аас дээрх хоёр талбайн тусгай зөвшөөрлийг “Оюу Толгой”-д шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын сайд Н.Учрал хариуцан ажиллахаар болсон.
Хуулиараа Засгийн газар дангаар шийдэхгүй тул ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдийг нь улс 100% цуц�##�ж хураан ав
Эзэнгүй улс шиг л 30 жил явж ирждээ
end Bagabanid , Batsuh 2 yah arga bhgui holbootoi uls ene 2 ter kanad luivarchig oruulj irsen ezed mun , mongolin huuli nud n sohor bolhoor ene 2 dur zorgooroo avilraj bn , Batsuh OT.d ehnees l TUZ.n darga hiisen hun , Bagabanid tuunii demeer olon jil gishuunii undur tsalin avch bayjsan erguu eruhiilegch asan mun .
Манай юмыг авчаад буцаагаад хура�##�гахдаа оу арбитрын гэрээ гэгчээр орж өчнөөн мөнгө төлдгийг болиулах ёстой анхнаасаа гэрээ хийхдээ оу арбитраар шийдүүлнэ гэдэг тэнэг за�##�таа хас африкийн сармагчин монгол үхэр гэж тооцдог өрнөдийнхөнд дандаа м�##�луулдагаа болих ёстой.
Туваан тэнэгээ хэзээнээс явж ирсэн наад өргөдлөөр олголт ,сонгон ш�##�гаруул�##�тын үр дүн чинь одоогийн Оюу толгой дээр хамгийн тод илэрч байна. Ийм учраас наад үр дүн багатай хувилбараа орхиж эхлээд Монголын Гэолог-уул уурхайн компаниудад т�##�байгаа сан�##� болгож сонгоноо явуул.Дараа нь тэднийхээ гадныхантай хамтрах дээр нь тодорхой хязгаар тухайлб�##� 49%-хүртэл хөрөнгө оруулагч т�##� эзэмших гэх мэтээр хязгаарл�##�тууд тавьж болно. Шийдэмгий байл даа байнга бөндөгөнөсөөр өөхөн мануул болж дууслаа!
Монголын юм баялаг.хаана бна вэ. Яагаад �##�га болов