НИЙГЭМНийгэм мэдээ

Өдрийн сурвалжилга: Циркчид хүйтэн, жижиг түрээсийн зааланд бэлтгэлээ хийгээд 19 жилийн нүүрийг үзэв

Циркчид очих хаяггүй, ёслох манежгүй болоод олон жил өнгөрлөө. Тодруулбал, 2006 онд циркийн барилга хувьчлагдсанаар Монголын циркчид бэлтгэлээ хангах байргүй болж түрээсийн байр, заал руу шилжсэн байдаг.

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Ингэхдээ тус циркийн тоглолт энэ сарын 16-22-ныг дуустал өдөр бүр тоглогдох аж.

Бид тус арга хэмжээний үеэр очин Монголын циркчидийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулан хүргэж байна

-Алиалагч Н.Баянбилэг: Сураг сонсоход удахгүй цирк, сургуультай болох гэж байгаа гэсэн-

Н.Баянбилэг: Монгол циркийн урлагт хүчин зүтгээд 26 жил болж байна. Алиалагч, Акробат, Жонглёрын мэргэжилтэй. Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж буй. Энд 250 орчим хүн оролцож байгаа гэх тоо байгаа ч түүнээс олон хүн тоглож байна. Өдөр бүр программ солигдож байна, нэмэлтээр хамтлаг продакшнууд ямар ч үнэ төлбөргүй үзүүлбэр толилуулж байгаа юм.

Миний хувьд Монгол цирк хөгжлийн төвд харьяалагддаг. Өөрийн студитэй учир тэндээ бэлтгэлээ базаадаг.

Монголын циркийн орон байргүйн асуудал хөндөгдөөд нэлээд хугацаа өнгөрсөн. Одоогоор үндсэн циркгүйн улмаас хуучин циркийнхээ ашиглалтаас гарсан, халаалтгүй байранд бэлтгэлээ хангасаар байна. Бидэнд бэлтгэл, сургалтын заал, цирк хэрэгтэй байна. Бидний орчин нөхцөл, байр байгууламжийн шинэчлэлд улс орон минь анхаараасай гэж хүсдэг. Сураг сонсоход удахгүй цирк, сургуультай болох гэж байгаа гэх мэдээлэл бий.

Циркийнхээ тоглолтыг үзэгчдэдээ хүргэх сайхан байна. Циркээрээ дутагдсан нь мэдрэгдлээ. Маш халуун дотноор, суудал дүүрэн үзэгчтэйгээр тоглолтоо үргэлжлүүлж байна.

-Эгч дүү циркчид: Дэлхийн стандартын дагуу баригдсан, талбай томтой, дулаахан цирктэй болмоор байна-

Эгч Д.Ариунгэрэл: Циркийн сургуульд тав дахь жилээ суралцаж байна. Би дугуйтай жонглёр үзүүлдэг. Сургуулиа төгсөөгүй байгаа учир томоохон тоглолтуудад оролцож үзээгүй. Жижиг хэмжээний тоглолтуудад орж байсан.

Би энэ зургаан сард сургуулиа төгсөнө. Төгсөөд шууд ажлын байранд гарч чадах эсэхээ мэдэхгүй байна.

Бид Чингэлтэй дүүрэгт байрладаг заал түрээсэлж бэлтгэлээ хийдэг. Гэр, сургуулиас хол байдаг учраас ирж очиход төвөгтэй. Үүнээс гадна, хүйтэн, талбайн хувьд жижигхэн учраас бэлтгэлээ хийхэд хүндрэл учирдаг. Манай анги 24 хүүхэдтэй. Гэтэл тэр талбайд бүгдээрээ орох гэхэд багтдаггүй. Иймээс 12, 12-оороо хуваагдаж бэлтгэлээ хийдэг болохоор 3-4 цаг л сургуулилтаа хийж амждаг. Хэт жижиг талбайтай болохоор номероо бүтэн тоглож чадахгүй нөхцөл ч мөн үүсдэг л дээ.

Цаашид циркийн байр дэлхийн стандартын дагуу баригдсан, талбай томтой, дулаахан байгаасай гэж хүсэж байна.

Дүү Д.Ариунсанаа: Би нугаралтаар хичээллээд таван жил болж байна. Бэлтгэлээ өөрийн студидээ болоод хойд циркт хийдэг. Студид зарим хэрэгсэл маань багтдаггүй болохоор л тэр. Ингэхдээ аппарат хэрэгслээ нааш цааш зөөхөөс эхлэн олон бэрхшээл тулгардаг. Хүйтэн, тухгүй байдал бол дараагийн асуудал болчхож байгаа юм л даа.

-Монгол морин циркийн жүжигчин Ц.Тэмүүжин: Монголын циркчид түрээсийн байраар бэлтгэлээ хангаж, циркийн гал голомтыг унтраахгүй л гэж хичээж явна-

Ц.Тэмүүжин: Би багаасаа морь унах дуртай, хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд байсан учир энэ төрлөөр хичээллэх болсон. Хичээллээд 10 жил болж байна. Энэ хугацаанд БНХАУ, БНСУ-д олон тоглолтод оролцсон туршлагатай.

Бэлтгэл сургуулилтаа зуны улиралд л базаадаг. Өвлийн цагт зориулалтын бэлтгэлийн талбай байдаггүй учир бэлдэж чаддаггүй. Би 10 дахь жилдээ эл төрлөөр хичээллэж яваа.

Манай циркчдийн хувьд байр, заал түрээсэлж бэлтгэлээ хангаж байгаад сэтгэл зовниолтой байдаг. Үнэхээр Монголын циркийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс л энд байдаг болохоор бодит нөхцөл байдлаас үл хамааран бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна. Ерөөс Монголын циркийн гал голомтыг унтраахгүй л гэж хичээж явна тэд минь.

Бүх жүжигчдэдээ нээлттэй сайхан орчинтой цирктэй болоосой, сургуультай болоосой гэж бодож байна.

-МУСТА Д.Ариунболд: Төрөөс цирк барьж өгсөнгүй. Иймд бидэнд газар, талбайг нь заагаад өгчихвөл бүх циркчид нэгдээд хөрөнгө босгож цирк барих саналын дор нэгдэхэд хүрээд байна-

41 дэх жилээ циркийн үзүүлбэр толилуулж буй МУСТА Д.Ариунболд: Морьтон циркчид "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээнд Морьтны гайхамшиг номерыг үзүүлж буй. Монгол циркийн бүх цагийн түүхийн талыг бичилцсэн байна. Ерөөс Монголын циркчид бор зүрхээрээ л эл хугацааг туулж ирлээ.

Бидний хувьд хөдөөгийн сайхан талдаа зуны цагт бэлтгэлээ хийдэг. Харин бусад циркчдийн хувьд байр, заал түрээсэлж бэлтгэлээ хангадаг.

Төрөөс цирк барьж өгсөнгүй. Иймд бидэнд газар, талбайг нь заагаад өгчихвөл бүх циркчид нэгдээд хөрөнгө босгож цирк барих саналын дор нэгдэхэд хүрээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
DSN
DSN
4 сар 18, 2025 19:30

shunalt Sumiya , Nomin nar negdej urlagiin ene salbariig ustgah gej bndaa , tuunees bish muuch gesen salbar salbaraas tataas avch tsirkiinh n bairiig bariad ughud ulsad hohirood bh zuil er bhguidee , end shunaliin negdel huurhi tsirkchdiig hohirooj bn!

Зочин
Зочин
4 сар 18, 2025 21:15

Давгадорж болон түүний эцэг, эх, ах дүүс нь өгөөмөр сэтгэл гаргаад дэлхийн хэмжээнд цөөн байдаг Румын улсын ард түмний хандиваар барьсан циркийн сайхан барилгыг улсад нь буцаагаад өгч болдоггүй юм байх даа. Циркийн урлагийг хөгжүүлэхэд оруулах та нарын үнэт хувь нэмрийг үеийн үед дурсан ярьж байхыг хүсэж бна уу эсвэл үеийн үед муугаар хэлүүлэн хараагдаж байхыг хүсэж бна уу гэж үнэхээр асуумаар санагдах юм. Ичиж амьдрах хэрэгцээ гардаг л юм бна. Нүүрэндээ элэг наасан хүмүүст харин ямар байдгийг энэ гэр бүлийн хүмүүс харуулж бна даа. Харамс�##�тай нь

зочин
зочин
4 сар 18, 2025 21:59
Reply to  Зочин

Улс өндөр үнээр зарсанаа буцаагаад авах юм бол зах зээлийн үед хувьчилж зарсан олон том үйлдвэрүүдээ ч буцааж авах юмуу? тэгвэл апу т�##�х мах ноос ноолуур ээрмэл авто засварын завод байшин үйлдвэрлэх комбинат гээд 1500-1600 үйлдвэрийн хувьчл�##� буцаах болно биздээ? хажууд нь нэг жижигхэн циркийн барилга хэдхэн хүнтэй л юм байсан үйлдвэрийн хэдэн зуун мянган ажилчдын дэргэд юу юм зүгээр.

Зочин
Зочин
4 сар 18, 2025 22:37
Reply to  зочин

ДАГВАДОРЖИД УЛСЫН ЦИРКИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРААГҮЙ, МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛААР ХУВЬЧИЛСАН. ХЭРВЭЭ ГЭРЭЭНИЙХЭЭ ГОЛ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЖ, МОНГОЛД ЦИРКИЙН УРЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ
ЮМ БОЛ ГЭРЭЭГ ЦУУЛАХ БҮРЭН ҮНДЭСТЭЙ!

Зочин
Зочин
4 сар 18, 2025 21:39

Монголын циркийн хөгжлийг зуун жилээр ухраасан даа. төр засгийн царай юм даа

зочин
зочин
4 сар 18, 2025 21:54

за болиочдээ ардчил�##� гараад улс циркчдийг ц�##�инжуулахаа болиод циркээ хаяад ихэнх нь гадаад гарсан сүүлд ганц нэгээр буцаж ирээ биз. хаана тэр 19 жил бэлтгэл хийсэн болж бн. Тэгээд ч улс циркээ зарсан авсан хүн нь яаж ашиглах нь өөрөө мэдэх хэрэг цирк байтугай 100 зуун мянган ажилчидтай том үйлдвэрийн газруудыг дампууруулж хаясан тэд бүгд л үах зээлд орж амиа тээгээд хөдөлмөрлөсөн. Энэ хэдэн циркчид яасан ядаргаатайн тэр соёлын сайдаас дэмжлэг хүсвэл юу юм.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 09:04

Хүн амын ихэн нь хүүхнд з�##�уучууд эзэлдэг улсад хүүхдүүддээ ганц циркийн байртай болгоход болоргүй зүйл байхгүй дээ.Давгадорж маш том НҮГЭЛ хийлээ дээ.Хэзээ нэгэн цагт бурхан шийтгэнэ дээ,,,,

Зочин
Зочин
4 сар 19, 2025 09:11

Монголын ард түмэн нэгдээд хандив цуглуулв�##� цирктэй болж болно доо. Номин сайд та циркийн барилгатай болгох т�##�аар ямар бодолтой байна вэ. Дагвадоржийн өмчилсөн циркийг менежментийг хувьчл�##�аар өгсөн гээд эргүүлж авч болохгүй ухааны юи яриад байл уу сайд та. Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн дэргэд хүчин мөхөсдсөн хөгийн ч юмдаа. Сүүлийн үеийн хүүхдүүд цирк гэдгийг мэдэхгүй өсч байна.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 11:13

Энэ асуудлыг сөхөж байгаад т�##�архаж бага насандаа цирк үзэх гэж бөөн юм болдог байна лээ энэ үеийн хүүхдүүд амьд тоглолт үзэхэд хүндрэлтэй байгаа нь харамс�##�тай

Зочин
Зочин
4 сар 19, 2025 13:51

Арчаагүй ул чацага цайртууд гэж нэр өгдөг л�##�руудын зөв юмдааа бүх юмаа дээрэмдүүлсэнч чацгаараа

Зочин
Зочин
4 сар 20, 2025 12:59

Дагвадоржид баярла!!!

Бодит байдал
Бодит байдал
4 сар 21, 2025 13:04

Зах зээлийн жишиг журмаар л амьдарцгаа л даа. Заав�##� төр тэжээх үү ?

зочин
зочин
4 сар 21, 2025 17:17

Новшийн дээрэмчдээс аваач ээ.Ард түмнээр гарын үсэг зуруулаад шүүхэд нэхэмжлэл өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button